Дорнод аймагт түймэр гарчээ

img

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар долоодугаар сарын 31-ний өдөр хүлэрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан байна.

 

Түймрийн мэдээллийг аймгийн Байгаль орчны газар өчигдөр 16:00 цагт хүлээн авч, Баян-Уул суман дахь Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Түймрийг өчигдөр оройн 22:10 цагт  цурамд оруулжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дорнод, Сүхбаатарынхан тал нутгаа шатааж дуусахгүй улс юм аа. Мэдрэл муутай, басхүү хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй донгио эргүү нь дэндсэн хүн гэхэд хэцүүхэн юмнууд байдаг юм уу даа. Дандаа л түймэр тавилаа гэх юм.
2016-08-02