АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
2016-08-03

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийнэ. УИХ-ын анхдугаар чуулганы хаалтын хуралдаан 11.00 цагт зарлагдаад буй. Уг хуралдааны өмнө хэвлэлийн хурал зарласан АН-ынхан Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар мэдээлэл хийнэ гэх таамаг байна.

 

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлж, томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан. Учир нь АН-ын Засгийн газрын үед томилогдсон Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгөөгүй, дээр ээлжийн амралттай байхад нь чөлөөлөхийг эсэргүүцэж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан юм. АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилохоор төлөвлөжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hiijl baig hiijel baidag, jingiin tsuvaa yavjil bdag zamiim nohod hutsajil bdag.
2016-08-03