Ард олныг амгалан байлгах засал үйлдэнэ

img

 

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадмын үеэр Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайх ажээ.

 

Жахам цамын хурал нь гүрний их барцад тогтгорыг арилгах, ард олныг амар амгалан байлгах заслын том үйл ажээ.  Мөн энэ үеэр  Гандантэгчэглин хийдийн Да лам тэргүүтэй Улаанбаатар хотын сүм, хийдийн  мянга гаруй лам нар хуран чуулж сүсэгтэн олонд залбирал үйлдэх юм байна.

 

Хүрээ жахар цамын хурлыг энэ сарын 5-нд 09.00-18.00, 21.00-07.00 цагт хурна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Барулас:
юун амар амгалан. хүлцэнгүй тэнэг, донгио болгох нь яг л түвд шиг . муу ч гэсэн оросуудын буянаар мухар сүсэгээс салж байсан. одоо энэ эрин үед шарын үйлээ заагтай хийж байхгүй бол маш амархан сөнөх болно, бас үндэсний соёл гэж гоёор нэрлээд байгаа юм даа. харин ч өвгөд эмгэд дээдэсүүд минь манжийн үед үргэлж тэмцэж байсны хүчинд 200 гаруй жилд эмээ өвөө, аав ээжүүдийн минь дайчин чанар нь мохоогүй, хийморь нь бөхөөгүй юм, өнөө үед улс гэр минь амархан доройтно. шарын сайн үйлийг түгээн дэлгэрүүлэхийн оронд мунхаруулах үйл нь олдоод байна
2016-08-03