Н.Энхболд: Бид алдааг засч байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж буй аж. Тэдний оронд МАН-аас С. Цэдэндамба, Б.Баатарзориг нарыг нэр дэвшүүлж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариултаа авлаа.

 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Түрүүчийн их хурлын тогтоолын үл ойшоож байна уу? Ямар үндэслэлээр оруулж ирж байна вэ? Аль их хурлын тогтоол нь хүчинтэй юм бэ? УИХ-ын шийдвэр залгамж шинж чанартай байх ёстой.

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон : Хуудийн зүйл заалт зохицуулалт ямар нэг салаа утгагүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг 6 жилийн хугацаатай томилно гэж заасан. Харин нөхөн томилогдсон бол өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаанд ажиллана гэсэн заасан. Ийм хуулийн орчинд л бид ажиллаж байгаа.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Төрийн албаны тухай хуулийн дагуу энэ асуудлыг оруулж ирж байгаа. Хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Өмнөх, одоогийн УИХ-ын тогтоолын аль нь хүчинтэй, хүчингүй гэсэн асуудал байхгүй.  

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Төрийн албыг мэдэх хүмүүс байна. Мэргэшсэн төрийн алба, мэргэшсэн төрийн албан хаагч гэдгийг юу гэж харж байна вэ?  

 

-Нэр дэвшигч Б.Баатарзориг: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хараат бус байгууллага. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжлийн төрийн албаны нөлөө чухал.

 

Нэр дэвшигч С.Цэдэндамба: Төрийн жинхэнэ албанд ажиллах хүнд таван үндсэн шалгуур бий. Энэ дундаа мэргэшсэн байх гэдэг нь тухайн салбар, ажлын байранд ажилласан туршлага, мэдлэгтэй байхаас гадна тухайн чиглэлээрээ төрийн албаны бодлого шийдвэр гаргахад нөлөөлөх ур чадвар, мэдлэгтэй хүн байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ асуудал цэцэд очно. Ийм асуудлыг хууль зөрчиж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ? Анхдугаар чуулганаар хууль томилгоо ярьж, хэл ам гаргах ямар шарадлагатай юм бэ?

 

Байнгын хорооны дарга Н.Энхболд: Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн тодорхой байгууллагуудаас нэр дэвшүүлж, томилуулдаг. ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газраас санал оруулж ирэхдээ үндэслэл нь их тодорхой байна. Энэ алдаа хийж байгаа биш алдааг засч байна. Хууль зөрчсөн юмыг чинь нэг хоногийн өмнө нь ч гэсэн засч байна. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ бол сонгууль болгоноор явдаг маргаан. Монголбанкны асуудал орж ирсэн. Одоо Төрийн албаны зөвлөл орж ирж байна. Сонгуулиар аль нам олонх болно тэр нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад явж байгаа нь жишиг болсон. 65 суудал авсан нам хуулийн өөрчлөлт руу шуурхай яваач. Үндсэн хууль, Төрийн албаны хуулийг шуурхай өөрчлөх шаардлагатай байна. Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн бяртай болсон үнэмлэхүй олонх өөрчлөлт хийх хэрэгтэй. М.Энхболд дарга аа, хуулийн өөрчлөлт явах уу? Монголбанк, СЗХ, Төрийн албаны зөвлөлөө УИХ-аас гаргаж, Засгийн газартаа өг өө. Ингэж байж төрийн алба тогтвортой байна.

 

Байнгын хорооны дарга Н.Энхболд: Түрүүчийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төрийн албаны хууль их хурал дээр байгаа. Төрийн албаны хуулийг өөрчлөх хэрэгтэй. Анхдугаар хэлэлцүүлэг дээр байгаа төсөл дотор зарчмын том өөрчлөлт бага. Зарчмын том өөрчлөлтүүдийг оруулсан Төрийн албаны хуулийг гаргах ёстой. Зорилт, зорилго шаардлага хэвээрээ байгаа.

 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд саналаа хэлж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
одоо төрийн албаны хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлж өөрчлөх гэж байгаа юм байна . тэгээд баахан төрийн албан хаагчдыг шинэ хуулиар халж солиод мөнгө өгсөн нөхдүүдээр дүүргэхээр шийдэж байнаа
2016-08-04
зочин:
арай дэндэж байна сүүлд томилогдсон 2 баахан түр орлон гүйцэтгэгчээр тавигдаад байнаа мөнгө өгсөн төрийн албанд ажиллаж үзүүгүй нөхдүүдээ төрийн албанд тэнцүүлж авахын тулд ийм юм хийж байнаа юм
2016-08-04
Hun:
Huzlaash d. Uursduu hamag hurungu idej heden jil alzaij suuchihaad odoo aldaa zalaa ch geh shig. Hunii hiisen ym ii sainiig haraach uher enkhboldoo
2016-08-03
Зочин:
Үндсэн хууjavascriptvoid0лиа нэн дариу өөрчлөх хэрэгтэй
2016-08-03
Zochin:
Төрийн алванд аль сонгуулийн үеб удаан тогтвортой ажлаа хийдэг нь угаасаа үлддэгийн, Харин АН яйыйа барих үеээс шинээр нэмэгдсэн нөхдийг солих нь зөв, Бүгд сүлжээнийхэн Ялангуяа хууль хяналтын айгууллагад бол пиг дүүргээд чихээд шахаад орон тоо нэмээд төсвөөс цалингөгүүлээд улсыг сорогч нар бэлдсэн байгаа, БАянголыхныг С.Эрдэнээгийнхний дарамтаас салгаад өгөөч, Нуруу тэнэгэр сэтгэл амар амьдармаар байна шүү
2016-08-03
Зочин:
Эрдэнэ гишүүн их сандарч байгаа л даа аргагүй, Өөрийх нь ах дүү төрөл ёадан нууц найз ил найз арын хаалгаар гээд Баянгол дүүргийн ЗДТГ болон Нийгмийн даатгалын албаны сүлжээг дүүргэсэн чадваргүй юмнуудаа халчихна гэж үхтэлээ айж байгаа, Тэднийхээ буянаар Баянголоос сонгогдоод байдгийн
2016-08-03
Бичээч:
Та нар өмнөх УИХ ,засгийн газрын алдааг олж харж чадаж байна уу. Өөрсөддөө таалагдаагүй болгоныг алдаа гэж хараад байна гэж уншигдаж байна. Аз болж алдааг нь зөв харж чадсан бол амжилтыг нь мөн адил олж харж үргэлжлүүлэх сэтгэл дутаад байна уу даа. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ , ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ХАШАА г.м НЯМДОРЖ зөнөг шал тэнэг юм чалчаад байсан...
2016-08-03
Ард түмний сонголтийг хүндэтгье:
Ард олны ихэнхийн саналаар гарсан нам ажлаа хийг, битгий үймүүлэх гээд бай, хугацаа алдуулалгүы ажлыг нь хийлгэ. Зөв хүмүүсээ тавьжээ. Аргагүй л төрийн хүний үгээр хариулсан бна
2016-08-03
Huga:
Buzariin AN-n huuliig guuli bolgosoniig n zasaad yavah n zov shu,ongorson 4 jil ih daldaganasan yum.odoo haana yavaa bol hahaha
2016-08-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-03
Зочин:
эд нар ер нь бүтэхгүй юм байна Босоцгооё хүмүүсээ цаг хугацаа алдаж улс орноо ард түмнээ аварцгаая наймаачдаас
2016-08-03
Зочин:
Mergejliin ZG baiguulagdsan gej yarij bui Baatarzorig ch butehgui gar um bn daa
2016-08-03