М.Энхболд: Өмнөх Засгийн газрын алдааг давтаж болохгүй

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүллээ. Хуралдааныг хааж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр:

 

Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.  2000 оноос хойш таван удаагийн УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө баталж, УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байна. Өмнөх  Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг анхааруулж хэлье.

 

УИХ-ын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх УИХ-аар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.

 

Монгол Улсын их хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье гэв.

 

В.Бат

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
өмнөх засгийн газрынхнаасаа долоон дор болчихлоо доо.
2016-08-04
Mongol:
Bugdeeree songochihood demjeed ajillaachee. Jimhene tamiin togoo boloh yum a. Ajlaa hiij ehleegui bhad l baahan muulsan uheruud
2016-08-04
L:
Ene hvnd mongol setgel ge bgaa gefegt vheherr itgeh hereggui yum bn yu yarij bn aa
2016-08-04
иргэн:
Денгеж эхлэнгvvтээ давтаж байгаан биш vv? М. Энхболд асар муу санаатай хvн юмаа чи. Алдааг нь олж харсан бол ололт амжилтыг нь ч хар. эхлээгvй байж самарч байнаа ааааннн?
2016-08-04
Зочин:
MAN SUNUJI USTAASAI , KHARAAL IDMERUUD
2016-08-03
Зочин:
Umnuh Zasgiin gazariin aldaag bish shaal uur aldaa hiine geech.
2016-08-03
Зочин:
Сонгуульд нэгэн нам ялахаар л яам агентлагийн түшмэд бүгд өөрчлөгддөг, асуудлыг мэдэх мэдэхгүй шинэ хүн “дадлага” хийхээр ирээд нэгэн хугацаанд сурдаг, сурдаггүй хэдэн товариш өөрийнхөө бөгөөд ерөөлийнхөө цагийг барсаар, төрийн ажил гацсаар дараачийн сонгуулийн нүүрийг үздэг нэг иймэрхүү гунигтай гэхээс илүү гамшигтай, хорлонтой байдал үүсчхээд байна. Мөн түүнчлэн богино хугацаанд төрийн албанд очигсод албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой байдаг гэдгийг одоогийн практик харуулсаар байна.
2016-08-03
Бичээч:
Та нар өмнөх засгийн газрын алдааг олж харж чадаж байна уу. Өөрсөддөө таалагдаагүй болгоныг алдаа гэж хараад байна гэж уншигдаж байна. Аз болж алдааг нь зөв харж чадсан бол амжилтыг нь мөн адил олж харж үргэлжлүүлэх сэтгэл дутаад байна уу даа. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ , ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ХАШАА г.м НЯМДОРЖ зөнөг шал тэнэг юм чалчаад байсан...
2016-08-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-03
Irgen:
Gazrin naimaani zagalmailsan etseg bultuush M.Enkhbold hutssan baidaa.
2016-08-03
irgen:
shuurhai baina, amjilt husie.AN-n gishuudiin turul turugsud booj uhlee yu uh,uh,uh,uh,......
2016-08-03
Зочин:
ман- ы дарга өөрөө алдааг нь давтаад эхэлсэн. давхар дээл дэд сайд хэрэггүй гэж 4 жил ярьсаныхаа эсрэг хийлээ. хотын фракцын шаардлага хангахгүй дараагын баянсэлэнгэнүүдийг ат -д тавилаа.
2016-08-03
Zochin:
Umnukh zasgiin gazar yum hiisen bn. tiimees aldaa gargasan ta nar aldaa gargahgui gej bgaa bol yum hiihgui gesen ugtei adil sonsogdoj bn
2016-08-03
ЗОЧИН:
ӨМНӨХ ЗГ-ЫН АЛДААГ ДАВТААД ЭХЭЛЧСЭН БАЙНА УДАХГҮЙ ИЛЭРНЭ ДЭЭ
2016-08-03