Улаанбаатарт 31 хэм дулаан байна

img

2016 оны наймдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар сэрүүсч 18-23 хэм, Говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 35-40 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсч 29-31 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ