Халуунаас халгасан Нийслэлчүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, 29-31 хэм дулаан байна. Үргэлжилсэн их халуун энэ долоо хоногийн сүүл хүртэл халаана.
Цаг агаарын хэм 30-36 хүрсэн энэ өдрүүдэд, хүмүүс халууцсан тухайгаа ам дамжин ярина. Тухайлбал “Манай хашааны нохой гасалсаар байгаад үхчихлээ”, “Эрхий мэргэнийг дууд. Үлдсэн ганц нараа харав гэж хэл”, “Хэдэн чулуу залгиад алхвал боодог болох нь” зэрэг үнэнд дөхөхгүй ч хэн хэнийгээ баясгах ам зуурын яриа цахим хуудсаар нэг цуурч байна. Нийслэлийн иргэдийн нэг хэсэг нь ийнхүү халууцсан тухайгаа бичиж суухад нөгөө хэсэг нь голын захад өдрийг өнгөрүүлж байна.
Тэд гэрэл зурагчны дуранд хэрхэн буусныг сонирхуулъя.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ