Увсын Засаг дарга Д.Батсайхан ял шийтгэлтэй юу

img

Ардчилсан намын гишүүд сонгуулийн маргаантай асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хуралд Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ, тус намын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нарын хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж сонгуультай холбоотой маргаан, хэрэг зөрчлүүдийг судлах, дүгнэлт хийх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зорилгоор өнгөрсөн сард онцгой комиссыг байгуулжээ. Тус байгууллагын хяналтаар 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар гарсан олон зөрчил илэрч байгаа талаар тэд мэдээлэв.

 

Комисс байгуулагдсанаас хойш 200 гаруй өргөдөл, гомдол иржээ. Эдгээр гомдлын ноцтой зөрчил маргааныг тус намын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг танилцуулав. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.  

 

  • МАН-ын санхүүжилт босгох 60 тэрбумын асуудал. Энэ асуудлаар Ардчилсан намын удирдлагууд Улсын ерөнхий прокурор, АТГ-т албан бичиг хүргүүлсэн. Сонгууль дуусаад сар гаруй хугацаа өнгөрөхөд дээрхи асуудалд ямар нэгэн хариу ирүүлээгүй.
     

 

  • СЕХ-ны удирдлага сонгуулийг будлиантуулсан байж болзошгүй. Сонгогчын тоогоор хэвлэж тараасан саналын хуудас 21 аймаг 9 дүүрэгт бүрэн хүргэсэн гэсэн боловч сонгуулийн өдөр дутуу саналын хуудас хүргэгдсэн байсан. Үүний дараа саналын хуудсыг хэвлэж санал авах захиргааны акт гаргасан. Дараа нь тус актаа цуцалсан.

 

 

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөнгө тараасан: УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун мөнгө тараасан хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Түүний энэ  үйлдлийг тогтоосон бичлэгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.

 

  • УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Энхболдын сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулна.

 

 

  • УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар сонгогчдод мөнгө тараасан.

 

  • УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг мөнгө тараасан асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ асуудлыг бид үргэлжлүүлэн шалгуулна.

 

 

  • МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очир Орхон аймагт нэр дэвшихдээ мөнгө тараасан. Энэ үйлдэл нь баримттайгаа хууль хяналтын байгууллагад хүргэгдсэн. Эрүүгийн анхан шатны шүүхээс мөнгө тараасан нь нотлогдсон шийдвэр гарсан.

 

  • УИХ-ын 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол мөнгө тараасан асуудлыг ул суурьтай шалгуулна. Энэ асуудал БЗД-ийн эрүүгийн хэргийн шүүхээр ороод 5 хүн мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгсөөр байтал давж заалдах шатны шүүхээс мөнгө тараагаагүй гэдэг шийдвэр гарсан. Үүнийг дахин шалгуулна.

 

 

  • УИХ-ын 70 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Лүндээжанцан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн. Бусдын нэр төрд халдсан олон зөрчлийг нь шалгуулахаар БЗД-ийн цагдаагийн байгууллага болон эрүүгийн шүүхэд хандсан байгаа.

 

  • Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргасан. Сонгуулийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор зохион байгуулсан гэж бид үзэж байгаа. Долоон нэр дэвшигчтэй холбоотой, 3500 хүртэл сонгогчыг шилжүүлэн байршуулсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг шалтгаанаар бид ҮХЦ-д өсгөн. ҮХЦ үүн дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа.

 

Маргаантай хэмээн үзэж буй дээрхи асуудлуудаар тус намын удирдлагууд хууль, хяналтын байгууллагад хандаж, цаашид үргэлжлүүлэн хяналтын үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ.

 

Хэвлэлийн хурлын үеэр гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын  сонгуулийн дараагаар Ерөнхий сайд болон шинээр томилогдож байгаа аймгийн Засаг дарга нарын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр   “Ноцтой үйлдэл гэвэл Увс аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Батсайхан гэгч нь эрүүгийн хэргийн шүүхээр ороод Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар ял шийтгэлтэй байгаа. Гэтэл ийм хүнийг Засаг даргаар томилсон Ерөнхий сайдын захирамж нь хууль зөрчсөн байна” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эрдэнээгийн олон барилга обьектыг хэн хэзээ шалгах бэ Энэ нохор хэр сайн бизнесмен бэ
2016-08-04
хөдөөний хүн:
ёстой луйварчин бол эрдэнэ шүү тэгээд шударга хүн болж жүжиглээд байх юм халамжийн мөнгө идсэн хэргийг нь ерөнхий прокурор байсан Дорлигжав өмгөөлөөд мөрдөж байсан прокурорыг нь ажлаас нь өөрчлөөд дүн өвлийн хүйтнээр өөр газар томилж байгаа юм даа
2016-08-04
Ардчилагч:
Эрдэнэ гуай буруугаа бусдад тохохгүй шүү,ялагдлын хариуцлагаа хүлээгээд залуучууддаа зайгаа хурдан тавьж өгөөрэй
2016-08-04
Батбаяр:
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах олон эмгэгүүдийг эрүүлжүүлж цус шингэлж холестрин бууруулах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга үзэх httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-04
Иргэн:
Ёстой гэмт хэрэгтэн бол энэ Эрдэнээ шүүдээ. Пизда минь өөрийгөө л хичээ?!
2016-08-04
zochin:
odoo bolij uz Uls ornoo urnuus gargaj amydral aa deeshluulmeer bn
2016-08-04
Зочин:
Erguu malnuud mni odo Naad ulig blson uls turuu Boli ta nariig hench toohgui
2016-08-04
Зочин:
Erguu malnuud mni odo Naad ulig blson uls turuu Boli ta nariig hench toohgui
2016-08-04
Зочин:
odoo bolimoor yum. Ene erdene AH-in darga boloh geed uzeed baigaa yum baih daa zailuul
2016-08-04
Зочин:
Erdene uuruu ual sniitgeltei snvv dee snorind bsan xvn snvvdee uy uuriinxuu tolgoi deerxi xardaa
2016-08-04
zochin:
ardiin namiihand mongo. ogbol yamar bh ni. hamaagui
2016-08-04
zagdaa:
odoo olon ym yriad yah ve Ardchilsan nam ch ymarch ylgaagyi 2 har heree bie bien ee gaihan geh cheer harin yaj shorond orohgui baih be gedgee sain bodson deer baihdaa
2016-08-04