Улаанбаатарт 27 хэм дулаан байна

img

 2016 оны 08 дугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд     14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дарьгангын талаар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ