Өнөөдөр жахар цам хурна

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ.
Шашин соёлын наадмын нэг чухал хэсэг нь цамын бүжиг юм. Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайх юм байна. Харин маргааш 11.00 цагт Хүй долоо худагт наадмын албан ёсны нээлт болох юм.
Наадмын эхний өдөр Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга Хүй долоо худаг дахь цамын талбайд болно. Мөн төрийн их туг болж байсан 1924 онд анхлан МАН-ын анхдугаар хурлаар баталсан соёмбот тугийг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах, лам нарын умзат хоолойтныг шалгаруулах тэмцээн болох ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ