Ч.Отгонцэцэг: Шатсан автобусанд 37 монгол иргэн явсан

img

 

Өнгөрсөн шөнө 00.00-01.00 цагийн орчимд Бээжингээс Эрээн орох замд автобус осолдон, шатсан хэрэг гарчээ. Тус автобусанд 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Энэ талаар тус автобусанд зорчиж явсан нэгэн эмэгтэйн эгч Ч.Отгонцэцэгтэй утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.

 

-Автобусны шатсан шалтгааныг тогтоосон уу?

 

-Тогтоогүй. Хэргийн газар дээр нь Хятадын цагдаа нар ирээд хүний амь нас эрсдээгүй бол тээврийн компанитайгаа учраа ол гээд яваад өгсөн гэсэн.

 

-Ямар компанийн автобус юм бол?

 

-Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Дүү маань өглөө сууж явсан автобус дэлбэрчихлээ гэж мессеж бичсэн байсан. Эргээд залгасан чинь ярьж болохгүй байна. Ямар ч байсан билет захиалсан тасалбар дээр нь 7115 гэж бичсэн байна. Улаан өнгийн олон улсын тогтмол тээвэр гэсэн бичигтэй автобус байдаг юм.

 

-Тээврийн компани нь ямар тайлбар өгсөн бэ?

 

-Хятадын консул "Осол манайтай хамаагүй, тээврийн компани хариуцна" гээд тоохгүй байгаа гэсэн. Өглөө тээврийн компанийн захирал нь ирээд их сайхан зүйл ярьж байгаад явсан гэсэн. Тэгсэн саяхан нэг ажилтан нь ирээд “Техникийн эвдрэлээс болсон. Тийм болохоор гарсан хохиролыг манайх хариуцахгүй” гэж байна гэсэн.

 

-Зорчиж явсан иргэд ямар хохирол амссан бэ. Энэ талаар мэдээлэл байна уу?

 

-Автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан байгаа юм. Өөр улс, орны хүн байхгүй зөвхөн монголчууд. Эдгээр иргэн худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс. Тэдний долоо нь бичиг баримтаа автобустай хамт шатаалгасан. Өөр бусад иргэний ачаа, бараа шатсан сураг дуулдсан. Азаар автобус бүх хүн бууж дууссаны дараа дэлбэрсэн болохоор хүний амь нас эрсдээгүй гэж байна.

 

-Тэдгээр иргэн хаана байрлаж байгаа вэ?

 

-Тээврийн компани нь бүгдийг нь нэг буудалд байрлуулсан байгаа гэсэн. Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа юм байна. Осол шөнийн 00.00-01.00 цагийн орчим гарсан. Одоо болтол тодорхой хариу ирүүлээгүй байж л байна гэсэн.

 

Ослын шалтгааныг тодруулахаар тус автобус үйлчилгээг эрхлэн явуулдаг тээврийн компанитай холбогдоход "Автобусны мотор шатсан" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Zewvvn nowshnuud we
2016-08-07
Зочин:
Ter hohichin gej bgaa hvnii adagt chamd envvnees ilvv muu yum hezee negen tsagt tohioldoh bolno gej helmeer bn, enjoy hvmvvsiin ard hichneen vr hvvhed zovood sanaad suuj bgaag chi medhvv muu ergvv novsh
2016-08-06
Зочин:
Ямар тэнэг юм бэ. Нөгөө автобус компани нь хохирлыг нь төлөхгүй гэвэл одоо яанаа хөөрхий
2016-08-06
Zochin:
Zarim novshnuud naadh chini yaamai bnaa.ded saidiin asuudal gej bodoj suugaa
2016-08-06
ter door bga 202.9.40.21 gesen ip hayagtai mald:
yagad hohichin gej bgaan chi ter humuusiin ard hichneen ger bul baigaa gej bodoj baina bugd l banknii ortei baigaa yaaj amidrah ym aan.chamaig sain yawhiig harnaa
2016-08-05
Монгол:
Одоо хятадуудыг нэг автобусанд чихээд замд гарнаж байгаад шатаа. Манай долдой нар яаж гүйлдэж байх бол. Хятадууд бөөнөөрөө унтаж байгаа байрыг бас шатаа
2016-08-05
зүрх судас:
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах олон эмгэгүүдийг эрүүлжүүлж цус шингэлж холестрин бууруулах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга үзэх httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-05
зочин:
3 жилийн өмнө яг ийм явдал болсон.хэн ч тоохгүй хэдэн хүн айж тэвдээд л өнгөрсөн.Ядаж байхад монголын элчингийн утас ч байхгүй газар тэнгэрийн завсараар л хиншүү үнэртээд эрээн орсон доо.золоор дэлбэрээгүй. БАЙРОНЫ захаас явдаг хүмүүс муу автобусанд суудаг гэж бодсон тэр үед. Бүгд л чанарын шаардлага хангаагүй унаанд өдөржин шөнөжин унтан сэрэн явах аюултай.
2016-08-05
Hujaa naraa:
Manai mongolchuudiin asuudliig hurdan shiidej ogoorei yamar negen hundrelguigeer!!! Zivuun yumnud yah gej bga boldoo tehnikiin buren buten baidlaa hangaj yvah n tseber companii asuudal shte
2016-08-05
Зочин:
хохьчинь.
2016-08-05
Зочин:
Хэргийн газар дээр нь Хятадын цагдаа нар ирээд хүний амь нас эрсдээгүй бол тээврийн компанитайгаа учраа ол гээд яваад өгсөн гэсэн. Стратегийн Их Хөрш Ингэдэг л Юм дааааааа.
2016-08-05
Зочин:
Мундаг юм аа. Дөрвөн гийгүүлэгч нэг дор усграад орчихсон. Шинэ дүрэм гарсан юм байх даа.
2016-08-05
Зочин:
санаатай шатаасан байхаа даа , дандаа монгол явсан болохоор.....
2016-08-05
Зочин:
HYTAD IH MUUUHAI GAZAR SHUUUUUU.ER NI L TAALAGDDGUI
2016-08-05
Зочин:
Мундаг юм аа. Дөрвөн гийгүүлэгч нэг дор усграад орчихсон. Шинэ дүрэм гарсан юм байх даа.