Хүй мандалд чуулсан ХУВАРГУУД

img

 

Даншиг  наадам нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж их баяр наадам үйлдсэн түүхтэй. Улмаар энэхүү наадам нь “Халх долоон хошуу наадам” болон өргөжиж хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн ч Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдаад байв.

 

Харин өнгөрсөн жилээс НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргээж, зохион байгуулах болсон билээ.  Улмаар “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ өдрүүдэд Хүй долоо худагт үргэлжилж байна. Наадмын нээлт өчигдөр Хүй долоо худагт өргөн дэлгэр болж өндөрлөв. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хамба лам Д.Чойжамц нарын хүмүүс оролцсноос гадна хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын сүм хийдийн мянга гаруй лам хуваргууд чуулан сүсэгтэн олонд зориулан ном айлдав.

 

Нийслэлийн Засаг Дарга С.Батболд "“Зуны улиралд жуулчдыг татах, тэдгээрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ наймдугаар сард манай улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг чухал үе. Энэ үеэр зохиогдож байгаа томоохон ажил бол “Даншиг” наадам юм. Даншиг наадам хийх нь олон ач холбогдолтой. Эхнийх нь шашины зан үйлийг түгээн сурталчлах зорилготой. Мөн жуулчдад зориулсан маш том соёлын арга хэмжээ юм. Цаашдаа төсөв санхүүжилт тогтвортой байвал жил бүр зохион байгууллах болно”  хэмээн ярилаа.

 

 

Наадмын хөтөлбөрт  аялал жуулчлалын үзэсгэлэн, Соёмбот туг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, мандал өргөх ёслол, Очирваань бурхны тахилга болон соёл урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ багтжээ. Мөн лам нарын дунд зарласан унзад хоолойтон шалгаруулах, ном хаях, мэтгэлцэх зэрэг тэмцээн зохиогдох юм байна.

 

Түүнчлэн 256 хүчит бөх барилдана. Бөхийн барилдаан өчигдөр 13.00 цагт Хүй долоо худагт эхэлсэн. Өнөөдөр бөхийн барилдааны тавын даваа 15.00 цагт эхлэх бөгөөд 17.00 цагт Даншигийн аварга, арсланд бай шагналыг нь гардуулах юм байна. Энэ жилийн бөхийн барилдаанд даншгийн арслан Р.Пүрэвдагва, заан Б.Гончигдамба, өсөх идэр начин Ц.Содномдорж, Э.Энхбат нарын бөх хүч үзэж байна. Даншиг наадмын бөхийн барилдаан бөхчүүдийн цол эрэмбэ хамаарахгүй сугалаагаар шийддэг уламжлалтай.

 

 

Даншиг наадмаар их насны болон жороо морины уралдаан болох юм. Энэ цаг дор шандас хурдан их насны морь гарааны зурхай руу мордоод байна. Тун удахгүй бид хэний морь Даншиг наадамд торгон жолоо өргөхийг харах биз ээ.

 

Ингээд Хүй долоо худаг дахь наадамчин олон хийгээд лам хуваргууд гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулъя.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шүүмжлэл:
Шарын шаныг шүдээд сайн болдог бол сайхан болох цаг их эрт болсон. Уул, ус, хангай дэлхийгээ л шүтэж явахад болоо гэж боддог
2016-08-08
Doorh 3 guilgachinii 1 ni:
Mongolchuud buyantai bus hiimortoi ard tumen, hiimoriig ni unagaah gej manj hyataduud bodlogoor chariin chaching demjin oruulj irsen chuu dee. Naiz mini tuuhee unch. Burhan gej baihgui harin chi ene ertuntsud orchin baigaa gedgee sana
2016-08-08
Зочин:
182.160.36.39 yag hellee. Ingej naadam hiij suuhar ene hdn lam nar humuusin handiv ter sarsan heden tariniihaa munguur hdn boortsog hiigeed yadarsan ailuudaar taraaj hashaa horoog n hadaj ugsun bol... tegtel yostoi shar huvalz shig l bendiigeel nom zaraad suuhiin
2016-08-08
zochin:
zud bolohod nohoi taraglana zovlon bolohod lam targalana gej ard tumen mini unen olj heljee
2016-08-07
зочин:
энэ гажуудалд орсон шарын шашин гээч нь ард түмний оюун санааг бохирдуулж байгаа нь үнэн гандан сүм хийд ямар татвар төлөөд ард түмэнд туслаад байгаа нь сонин
2016-08-07
иргэн:
ГАДААДААС БӨГС САЙТАЙ ХҮҮХЭН ИРЖ ЧИНИЙ МЭДЭХГҮЙ ХЭЛЭЭР ДУУЛНА ГЭВЭЛ ХЭДЭН НЬ ОЧИЖ ХЭДЭН БОРОО ӨГӨХ БОЛ. ДАНШИГ ТӨРИЙН БАЙ ЛАМ НАРЫН Ч БАЙ МОНГОЛЫН МӨНГӨ МОНГОЛДОО ҮЛДЭНЭ. ДАЛИМД ХЭДЭН ХУУШУУР УНДАА ЗАРЖ ХЭДЭН БОРТОЙ БОЛЛОО_
2016-08-07
irgen:
danshig naadam saihan bolloo jild 2 naadam hiij bn gsn ug. harin ene hutlugch tailbarlagch nariig solimoor um parjignaad uu ch sonsogdohgui um. spekeree end tend taviad tv gardag shig tailbar tod goe unshih heregtei bn aa. bas neg um neeh tom toirhiin ten dund n alslagdmal heden tsam haraih um aa jaahan ard olond oir hj boldoggui um uu. humuus chihtseldej bhad tsuuhun chiher taraan buuh tsihalduulah um. bas ene unegui hun avtobuusuuddaa emh tsegtstei ocherluulj buulgj suulgahgui bol huuhed hugshid dairagdaad unaad bn. huchtei zaluu n suuchad huch muutain tulhegdeed. zb anhaarmaar um. uulin uruu tald n lam nar n suuh um. ugsuur tald humuus suuh um uul esregeeree bval haanaas bol haanaas tsam saihan haragdah blaa gj
2016-08-07
Зочин:
Ямар бөө нар шиг үхсэн хүний сүнс биедээ оруулж бгаа биш... Даншиг наадмаар бурхад буулгаж улс орон ард иргэдээ даатгаж бгаа зөв үйл юмаа.
2016-08-07
ард түмэн:
Энэ даншиг наадам гэж юм зохиогоод төрийн мөнгийг лам нартай хувааж хулгай хийж байгаа хүмүүст өөрт нь нүгэл болно доо. Тэгснээс энэ мөнгөөр хэдэн хүүхдийн цэцэрлэг барьсан бол тэр бол бодит буян байсан юм.
2016-08-07
ард түмэн:
Лам харахаар дургүй хүрэх юм. Хий дэмий амандаа ном бувтнаад улс хөгждөг бол манай улс дэлхийн тэргүүний хөгжилтэй улс болох байлаа. Харамсалтай нь үгүй юмаа.
2016-08-07
Зочин:
huvalznuudiig zailuul
2016-08-07
Зочин:
Даншиг наадам бол нийгмийн оюун санаа, сэтгэлгээ, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ. Дараа жил гэр бүлээрээ зорьж очноо.
2016-08-07
Зочин:
Монголыг монголоор нь үлдээхэд уламжлалт шашин шүтлэг, ахуй, амьдралаа дээдэлсэн энэ мэтийн наадам наргиа хэрэгтэй. Мүүний ёслол хийх үү, эсвэл христийн ёслол хийх үү. Би Даншиг наадмыг бүх талаар нь дэмжиж байна
2016-08-07
ZOCHIN:
NIIGMIIN BAYALAGAAS XYRTDEG XUVALZNUUDIIG TARAAJ XARIN TSEVERLEGEE XIIGEED SUUJ BAIDAG XEDEN XOGSHIN NI YLD DEE.NAS BAIX BISH.XATUU CH GESEN YNEN YG
2016-08-07
zochin:
ochigdorxon TV eer lam nar bol muzeid tabidsan ye ni ongorson gej ynen xelsen shyy6naad lam nariin chin xereg alga daa . shinjlex uxaan xogjson odoo yed naad bie otorloj suugaa zaluu lam nar xereggyi baixaa tantai sanal neg bn GANDANG MUZEI BOLGOX XEREGTEI.
2016-08-07
иргэн:
Даншиг наадмын хэрэг ерөөсөө байхгүй юм шиг санагдаж байна, дээр хүрээ цам гэнэ, энэ ард түмнийг худлаа мунхруулж мөлжиж суудаг лам нарын хийх жижиг ажлыг том болгож зохион байгуулаад бөөн зардал шүү дээ, Хотын дарга энэ сүм хийдүүдэд бүгдийг шалгах хэрэгтэй, юу уншаад байгаа нь мэдэгдэхгүй дүнгэнэж байгаад иргэдийн мөнгийг сэгсэрдэг асуудлыг цэгцлэх цаг болжээ
2016-08-07
buyntai bas zayatai mongol:
MONGOL HUN MONGOL JARGAH GJ IRSIIN TGEED BAYRLAJ NAADAJ GURVAN ERDENEDEE AVRAL ODUULJ BNA DOORH 3 GUILGACHIND YUNII HAMAATAI VEE BAS NEG UNEN ZUIL GAIHAMSHIGT BURHNII SURGAALIIG GUTAAN DOROMJLOGCH NI LAM NAR UURSDUU BOLOOD BNA SH DEE . OLDSON ENEHEN ZAYANDAA L STGEL TSADAL ELDEV HOG NOVSH BOLSON ED HURUNFUND BUU DURAL LAM NARAA. EDLEJ HEREGLEJ BGAA TANSAG BARAA TAVAAR CHIN SHASHIN SOYLIIG MAANI NERGUI BOLGOJ BNA OO
2016-08-07
Doorh 3 guilgachinii 1 ni:
Mongolchuud buyantai bus hiimortoi ard tumen, hiimoriig ni unagaah gej manj hyataduud bodlogoor chariin chaching demjin oruulj irsen chuu dee. Naiz mini tuuhee unch. Burhan gej baihgui harin chi ene ertuntsud orchin baigaa gedgee sana
Зочин:
даншиг гэж хэнд хэрэгтэй юм бэ сая наадам болоод өнгөрөө биз дээ энэ олон мянган лам нараараа хотын шарилж зулгаалгаач биеийн хөдөлмөрөөс зугтсан шар хувалз ямар олон юм бэ
2016-08-07
Зочин:
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДАА ЛАМ БОЛООРОЙ... БИЕ АМАР ГЭДЭС ЦАТГАЛАН ЮУ ИДЭЖ ЮУ ӨМСӨХ БИЛЭЭ ГЭЖ САНАА ЗОВОХГҮЙ. ГҮНДЭГ ЧАВГАНЦЫН ГҮРЭМИЙН ХЭНГЭРЭГ ГЭЖ.... ИХ НАЦАГДОРЖИЙН САХЙН ӨГҮҮЛЛЭГ БИЙ ДЭЭ
2016-08-07
Zochin:
Hend ch, iund ch hereggui iim zuil zohion baiguulahaa bolimoor ium. Terend orvol niiteeree tseverlegee hiisen bol. Uneheer munhag humuus ium daa
2016-08-07