Үс засуулбал эд, мал арвижна

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 07. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 5. Адъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ