Улаанбаатар шарилжгүй болно

img

 “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Шарилжгүй улаанбаатар" аяныг дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяны нээлт өнөөдөр 09.00 цагт болж ТҮК-ийн ажилчид болон 500 гаруй оюутан шарилж хадах ажлыг  эхлүүллээ.

 

Аяны хүрээнд 500 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаж, нийслэл хотын гудамж талбайд ургасан шарилж болон хог хаягдлыг цэвэрлэх юм байна. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн ажил гүйцэтгэх ажээ.

 

Тэд Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуу нийт 424 мянган метр квадрат газрын шарилжийг агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулах юм байна.

 

Шарилж хадах ажлыг ЗЦГ-ын уулзвар /Дунд гол/-ын орчмоос  43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгсэлтэйгээр эхлүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Mergejliin emch naraas zovlogoo avch toosoo govohoos ni omno arga hemjee avaachee. Huuhduud shariljnii harshiltai bolj baigaa shuu! Bur ydamshih shinjtei.
2016-08-08
Зочин:
Уг нь 6-р сард үрээ хаяхаас нь өмнө зулгаачвал шарилж ургахгүй. Даанч ургаж том болохыг нь хүлээгээд байх юм даа
2016-08-08
ulaanbaatriinhaan gj:
ARCHAAGUI YUMAA HOTIIN SOYL CH BDGUI HUDUUNII AJILCH BDAL CH BDGUI HOTIINHON GJ HOG YUM DAA HOOTOOR DUUREN SHEES HANHALSAN BUUDALDAA L SAIN ORJ GARAH YUMDAA ZAILUUL .HOOE MAANAGUUDAA NAAD HADSAN SHARILJAA BTII HAYARAI BII AVAAD MALD UGUE .UVUL HEREG BOLDOG L YUM AYTAIHAN HATAACHUUL .
2016-08-07
Шарилж эвдэрсэн газрыг эдгээдэг:
Хүн, малын хөл, нөлөөнд өртөж эвдэрсэн, хүнээр ярих юм бол шархалсан газар эхлээд шарилж ургана, тэгээд яваандаа дараа нь өөр ургамал ургаж эрүүлждэг юм. Хүний арьс шалбарлаа гэхэд аандаа тав гээд юм болж байгаад тэр нь цаанаас нь шинэ арьс түрж ургахаар өөрөө аандаа унадаг даа, үүнтэй адил үзэгдэл.
2016-08-07