Х.Энхтайваны халзан морь түрүүлэв

“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадмын хурдан их насны морины уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдаанд газар газрын 160 гаруй хурдан их нас шандас сорьсноос Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны буурал халзан морь түрүүлж, торгон жолоо өргүүллээ.
Өнгөрсөн жил аман хүзүүнд хурдалсан тус буурал халзан морь өнөө жил ийнхүү түрүү магнайд хурдалж түмэн олноо баясгалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн алдарт уяач Р.Жаргалсайхан уяж хурдлуулсан байна.
Аман хүзүүд Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ц.Гончигсүрэнгийн хээр, гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул МУАУ Ө.Пүрэвбаатарын хээр, өнөө жил дөрөвт Зүүн бүсийн даншиг наадамд аман хүзүүдсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уяж хурдлуулсан н.Ариунболдын хээр, тавд Төв аймгийн Баян сумын харьяат П.Цэрэнбямбын хар морь тус тус хурдаллаа.
Өнгөрсөн жил Даншиг наадамд түрүүлсэн Н.Мөнхбаясгалангийн хурдан зээрд морь өнөө жил зургаад хурдлав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ