Жүрж хөргөгчний эвгүй үнэрийг арилгадаг

img

Жүрж хөргөгчний таагүй үнэрийг арилгадаг талаар “www.viralnova.com” сайт мэдээлжээ.

 

Алхам №1

 

 

Нэг аяга хүйтэн усанд шахмал С витамин хийгээд хөргөгчиндөө хий. Хамгийн эвгүй үнэр үнэртэж буй хөргөгчнийхөө тасалгаанд дээрх уусмалыг тавь. 24 цагийн дараа уг эвгүй үнэр арилах болно.

 

Алхам №2

 

 

Эмчилгээний зориулалттай ашигладаг жүржийн уусмал эсвэл шахсан жүржийн шүүсийг тавганд хий. Дараа нь хуйлсан салфетка хийгээд хөргөгчиндөө хий. 16 цагийн дараа хөргөгчний тань эвгүй үнэр арилах болно.

 

Алхам №3

 

 

Жүржийг дундуур нь хуваа. Хальсыг нь цоолж, гэмтээхгүйгээр жимсийг нь ав. Жимсийг нь авсан хальсаа аяганд хийгээд дээрээс нь давс хийгээд хөргөгчиндөө хий. 10-15 цагийн дараа гэхэд хөргөгчний таагүй үнэр алга болно.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ