Увс аймагт газар хөдөлжээ

img

 

Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 3.5 мангнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өчигдөр буюу энэ сарын 07-ны 17.41 цагт болсон байна.

 

ОБЕГ-аас Наранбулаг сумын удирдлагуудтай холбогдоход “Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй. Хашаа байшин, барилга нурах зэрэг эрсдэл үүсээгүй” гэсэн тайлбар өглөө.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард мөн Наранбулаг сумын Хужирт багийн нутагт 4.0 магниутын хүчтэй газар хөдөлж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ