Стэндбай аврал биш хямралын эхлэл

img

 

Стэндбай хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон талаар яригдаж эхлэв. Стэндбай гэдэг нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг хямралд орсон, эсвэл хямралын ирмэг дээр байгаа улсуудыг “аврах” хөтөлбөр юм. Өнгөрсөн жилээс эхлээд нэлээд удаан хугацаанд манай улс Стэндбай хөтөлбөрт хамрагдах шаардлагатай тухай яригдсан. Гэвч манай эрх баригчид энд тэндээс зээл энэ тэр аваад гүрийгээд байсан. Харин одоо яалт ч үгүй цаг нь ирсэн бололтой. Стэндбай гэгчид хамрагдана гэдэг нь өөрөө Монгол Улс хаа байгааг, юу хийгээд яваад байгааг шууд хэлээд өгчихөж байгаа юм. Тиймээс эдийн засаг хямарсан хямраагүй, сайн, муу байгаа талаар маргаад байх шаардлагагүй болж байна.

 

Стэндбай програмд хамрагдахад эерэг сөрөг талууд байгаа. Би энэ талаар жил гаруйн өмнө бичиж байсан. Стэндбай-д оруулсан нь хэн бэ, хэний Засгийн газар вэ, стэндбай-д ортол нь улс орныг дампууруулсан нь хэн бэ гээд асуултууд яах аргагүй гарч ирнэ. Тиймээс стэндбай-д хамрагдах, үгүйг шийдэх нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн ач холбогдол нь жин дарсан шийдвэр байдаг.  Гэхдээ яалт ч үгүй юм, яалт ч үгүй л байдаг.

 

Стэндбай авралын програм нь үндсэндээ хоёр янз байдаг: Standby Credit Facility and Standby Arrangement. Standby Credit Facility гэдэг нь нэн хямдралтай зээл бөгөөд (0.25-0.75 хувийн хүү) бага орлоготой, ядуу улс орнуудад зориулсан зээл юм. Харин Standby Arrangement нь (жирийн зээлээс 1-2 хувиар бага хүүтэй зээл) дунд орлоготой улсуудад зориулагдсан зээл. ОУВС-ийн үнэлгээгээр манай улс 2015 оноос эхлээд upper-middle-income-country буюу дээд-дунд-орлоготой-улс гэх ангилалд дэвшин орсон аж. Тиймээс манай улс нэн хямдралтай зээл авах эрхгүй харин Standby Arrangement хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

 

1991 оноос хойш манай улс нийт таван удаа стэндбай хөтөлбөрөөр “аврагдаж” байжээ. Хамгийн сүүлд 2009 онд Standby Arrangement хөтөлбөрт хамрагдаж 122.640 сая ам.долларын зээл авч байсан байна. Тухайн үед манай улсын эдийн засаг цомхон 4.5 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 2.7 дахин өсч 12 тэрбум ам.долларт хүрсэн. Стэндбай хөтөлбөрөөр чухам хэр их хэмжээний зээл өгөхийг ОУВС-гаас тусгай шалгуураар тодорхойлдог. Харин энэ удаа эхний ээлжинд Монгол Улсад 300-400 сая ам.долларын зээл шаардагдахаар байгаа юм.

 

Хямрал нүүрлэсэн Засгийн газрын хувьд Стэндбай-д хамрагдвал түр амсхийх цаг гарна, гэхдээ аврал байхгүй. Ямартай ч энэ удаадаа бол аврал үгүй. Яагаад гэвэл манай энэ удаагийн хямрал гүн гүнзгий, урт хугацааны хямрал. Стэндбай мэтийн хөтөлбөрт хамрагдаад бүх юм зүгээр болоод явна гэвэл хэт гэнэн хэрэг болно. Харин ч эсрэгээрээ, дунд болон урт хугацаандаа бид ихээхэн хохирол амсах болно. Гуя дагаж хүзүү гэгчээр авралын програмтай дагалдаж ирдэг нөхцлүүд нь хожмоо тийм л уршигт үр дагаврыг бий болгодог.  Магадгүй, он гартал “ок”, гэвч 2017 он гараад яах вэ?

 

Тэр үед л хямралын гашуун үр дагавруудаас амсаж эхэлнэ дээ. Нэгдүгээр улиралд төсвийн 50-60 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийн төлбөрийг хийх шаардлагатай болно. Манай улсад төсөвт хүндрэл учруулалгүйгээр энэ төлбөрийг хийх эдийн засгийн бодит нөөц бололцоо байхгүй. ОУВС-аас, эсвэл хаа нэгтээгээс нэмж зээл авч өрийг өрөөр төлнө, эсвэл төлбөрийг хойшлуулъя хэмээн гуйна байх. Гэхдээ энэ бол шийдэл биш, асуудлыг улам хүндрүүлэх ажиллагаа.

 

4-5 жилийн давтамжтайгаар хямарч аврал эрдэг эдийн засагтай улс болжээ, бид. Давтан хэлэхэд энэ удаагийн хямрал бол ноцтой! Бид ямар үнээр, хэрхэн яаж, юугаа алдаж энэ хямрал, өр зээлийг даван туулах бол оо? Стэндбай бол аврал биш харин хямралын уршигт үр дагаврын эхлэл, дохио.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХХЭ:
ЭНХБАЯР ГЭХ ГЭЭД ЭЛБЭГДОРЖ ГЭЧЭЭ ЮУ ДАА
2016-08-09
Монгол:
Улсаасаа баян ерөнхийлөгч Элбэгдорж Эрдэнэтийн 49, Хөтлийн цемент, Дарханы хар төмөрлөгийг авсныг буцаагаад авчиа Тэгээд л наад луйварчин хөтөлбөрт хамрагдахгүй болно.
2016-08-09
ХЭХХЭ:
ЭНХБАЯР ГЭХ ГЭЭД ЭЛБЭГДОРЖ ГЭЧЭЭ ЮУ ДАА
Зочин:
Оюу толгойгоо зараа зар улс төр хэрүүл хийхгүй амар
2016-08-09
bond:
bondiin munguu tuluul
2016-08-09
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-09
Irgen:
Mongolbank bodlogiin huugee buuruulah yostoi um bish uu?
2016-08-09
зочин:
Зарцуулах монгогуй болчоод байхад.
2016-08-09
Зочин:
Яахаараа тэлчихсэн мөртлөө 2-3 хувийн өсөлттэй яваа эдийн засгийг хямарсан гээд байгаа юм бэ. Үр ашиггүй зардлаа тана, зүгээр өгдөг мөнгөө зогсоо, ядахнаа хог цэвэрлүүлээд 20 мянга өг, хүн бүрийн орлогыг хянаж орлого багатайг нь татвараас чөлөөл, орлого ихтэйд нь илүү татвар ноогдуул, өвчтэй зовлонтойд нь хүрэлцэхүйц тэтгэмж олго, бондын мөнгөний зарцуулалтыг хяна.
2016-08-09
Баадай:
Төрийн зардлыг эрс бууруулах замаар хямралаа давахын тулд зардал хасахаа ард түмэндээ үнэнээрнь хэлээд Үр дүнгүй гадаад томилолтыг бүх шатанд шууд 80 хувь хүртэл хасах, шат шатны зөвлөхийн болон дэд сайд, дэд дарга нарын орон тоог хасах, эмнэлэг, цагдаа, гал командаас бусад төрийн албаны автомашинуудын гүйлтийг өдрийн 15-20 кмер тогтоох, баярын арга хэмжээг бүрэн хааж бүх шагнал урамшууллаа зогсоох, төрийн албаны цалинг 20 хувь бууруулах уриалга гаргаж байна.
2016-08-09
Zaluu:
MAN baina uu AN bainuu ediin zasagaa solongoruulahgui bol iim hyamraltai olon udaa nuur tulna. Zes nuursnii une 50 huvi unahad l bid Delhiin hamgiin shildeg ediin zasagchdaar tor bariulsan ch hyamrana shuudee. Une hansh ni savlaad baidaggui etsesiin buteegdehuun uildverlej teriigee exportolj baij l bid hogjino. !!!
2016-08-09
Зочин.:
Томоор сэтгэ , хар. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүл, хөрөнгө мөнгө хайр гамгүй зарцуул. ойрын жилүүдэд ашгаа өгнө.
2016-08-09
Irgen:
Mongolbank bodlogiin huugee buuruulah yostoi um bish uu?
зочин:
Зарцуулах монгогуй болчоод байхад.