176 микро автобусыг үйлчилгээнээс хасчээ

Энэ сарын 1-нээс насжилт нь дууссан микро автобуснуудыг үйлчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Улмаар 176 микро автобусыг үйлчилгээнээс хасч, 45 микро автобус иргэдэд үйлчилж буй юм байна.
Тээврийн хэрэгслийн насжилт нь 12 жилээс хэтэрсэн бол үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг. Энэ үзүүлэлтийн дагуу 176 микро автобусыг үйлчилгээнээс хассан байна. Харин дунд оврын автобустай чиглэл давхцахгүй 45 микро автобус үйлчилгээнд үлдэж, иргэдийг тээвэрлэж байгаа ажээ.
Зорчих тээврийн стандарт хангасан 45 микро автобус нь 2003 оноос хойш үйлдвэрлэсэн “Стана”, “Старикс” зэрэг автомашинууд юм байна. Эдгээр микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчилж буй аж.
Үйлчилгээнээс хассан микро автобус нууцаар хүн тээвэрлэсэн эсэхэд Нийслэлийн тээврийн газар болон Замын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ