Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ