АН: Ардын нам сүүлийн хоёр хоногт эдийн засгийг цунамид хүргэлээ

img

Ардчилсан намын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэд “МАН” ын сайд, дарга нарын хариуцлагагүй мэдэгдэл сүүлийн хоёр хоногт эдийн засгийг цунамид хүргэсэн гэж үзэж буй тул мэдэгдэл хийхээс аргагүй байдалд хүрсэнгэлээ. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.

 

 

З.Энхболд: ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ МАНАЙ УЛСЫН ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЛАА

 

-“Сайн” хөтөлбөрийн санхүүжилт төсөвт ордоггүй гэж та хэлсэн шүү дээ. Чухам хаанаас хөрөнгийн эхүүсвэр гарсан бэ?

 

-“Сайн хөтөлбөр”-ийн санхүүжилт улсын төсөвт огт хамаагүй. Монголбанкнаас санхүүжилтийг гаргасан. “Сайн хашаа, малчин, оюутан”-ы зээл эргэж төлөгдөнө. Харин “Сайн хувьцаа”-ны санхүүжилтийг хийхдээ Засгийн газар Монголбанкнаас зээл авч “Эрдэнэс Тавантолгой”-д зээлүүлсэн. Тавантолгойн үйл ажиллагаа хэвийн явагдаад эхлэх үед эргүүлэн төлүүлэх юм. Гэтэл дээрх хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөвт хамааруулан ярьж бичиж, маргааш төлөх мэтээр ард иргэдэд ойлгуулж байгаад харамсч байна. Энэ хөтөлбөрийг зогсоосноор малчны зээл эргээд 30-40 хувьд хүрнэ. Мөн шинэ хичээлийн жил эхлэхээр “Сайн оюутан”-ы зээл авахаар төлөвлөж байсан зээл олгогдохгүй. Үүний дүнд эцэг, эхчүүд өндөр хүүтэй цалингийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. 20 гаруй жил банкны зээлийн хүүг бууруулах тухай ярьсан. Хэрэгжих боломж нь өнгөрсөн онд тохиож байгаа юм. Учир нь инфляц хоёр хувьд хүрч, эдийн засаг эрүүлээр өссөний үр дүн юм шүү дээ.

 

-Та өөрийн нүүр номоор дамжуулан Сангийн сайдад зөвлөгөө өгсөн байсан. Энэ талаар?

 

-“Сайн” хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргасан нь буруу гэдгийг цаг хугацаа харуулна. Учир нь бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа сайн хийсэн юм шүү. Өнгөрсөн мягмар гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ энэ оны төсвийн алдагдал оны эцэст таван их наяд хүрнэ гэсэн нь ташаа мэдээлэл. Яагаад гэвэл манай улсын нийт төсөв долоон их наяд гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хэрэв Сангийн сайдын хэлсэнчлэн дээрх хэмжээнд хүрвэл татвар төлдөг компани байхгүй болно гэсэн үг. Ийм зүйл хэзээ ч болдоггүй бас байж болохгүй. Манай улсын төсвийн алдагдал сүүлийн дөрвөн жил нэг их наяд байсан. Энэ нь бүхий л бичиг баримтаар нотлогдоно. Эцсийн дүндээ эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй мэдэгдэл хийсний хор уршгийг ард түмэн үүрнэ. Энэ мэдэгдэл нь гадаад, дотоодод сөрөг мэдээлэл болж байна. Олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа. Ер нь санхүүгийн хүндрэл эдийн засгийг хүндрүүлсэн гэдэг шинэ зүйл биш. Цаашилбал, энэ хариуцлагагүй мэдэгдэл засч, залруулах аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн валютын ханшийн өсөлт ямар хэмжээнд очиж байгааг хүмүүс хэлэх биз. Энэ нь мөн л хариуцлагагүй мэдэгдлийн хор уршиг.

 

Валютын ханшийн өсөлт Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбоотой гэж хэлэх гээдбайна уу?

 

-Тиймээ, Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. Валютын нөөц хасах 400 тэрбум ам.долларт хүрсэн нь худал. Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа валютын ханш өсч, Засгийн газрын бондын ханш унасаар байна. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш хоёр өдөрт 150 төгрөгөөр огцом өсчихлээ. Энэ нь би ямар ч зэвсэггүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ биднийг ажлаа хүлээлгэж өгөх үед 1.3 тэрбум ам.долларын валютын нөөц байсан.

 

Э.Бат-Үүл: АРДЧИЛСАН НАМЫГ МУУ ГЭЖ ХАРУУЛАХЫН ТУЛД УЛС ОРНОО ЗОЛИОСОНД ГАРГАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ

 

-“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдан байшингаа дулаалж, цэвэр бохир ус хэрэглэхээр зэхэж байсанхүмүүсийн  мөрөөдлийг салхинд хийсгэлээ гэж та хэллээ?

 

-Ардчилсан намыг муу гэж харуулахын тулд улс орноо золиосонд гаргана гэдэг байж болохгүй зүйл. Бид “Сайн хашаа” хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалгаанд үндэслэн боловсруулсан. Хамгийн гол нь утаагүй, хөрсний бохирдолгүй болохоос илүүтэй уул уурхай унасан үед эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх учиртай. Өөрөөр хэлбэл, гэр хороололд хийсэн бүтээн байгуулалтын үр өгөөж өндөр байх юм. Гэр хорооллын иргэд чөлөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засагт оролцох эрхтэй болсноор нийгмийн баялаг өсөх юм. Хүйтний улирал эхлэхээр утаа гамшгийн хэмжээнд очлоо гэж халаглах хүн олон гардаг шүү дээ. Уг нь гэр хорооллын өрхүүд энэ хөтөлбөрт багтан, байр сууцныхаа дулааны алдагдлыг бууруулснаар агаарын бохирдол буурна гэж үзсэн юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарах үед гэр хорооллын иргэд талархалтайгаар хүлээж авсан. Мөн үүнд хамрагдсан, хамрагдахаар хөөцөлдөж байгаа олон мянган айл, өрх бий. Гэтэл шинэ Засгийн газар боомилж эхэллээ. Тиймээ гэр хорооллын иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр ард иргэд рүү чиглэсэн юм шүү

 

-“Сайн” хөтөлбөр нь сонгуулийн шоу биш иргэд рүү чиглэсэн гэж хэллээ. Үүнийг 1-2 жилийн өмнөхэрэгжүүлэх боломж байгаагүй юм уу?

 

-Энэ хөтөлбөр судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгийг хэлсэн. Цаг хугацааны хувьд бага хүүтэй зээл олгох боломж нь өнгөрсөн онд бий болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оноос өмнө гэр хорооллынхонд ганц сонголт байсан. Энэ нь барилгын компани газрыг нь авч байшин барихыг хүлээгээд суух. Газрын эзэн тэдгээр компанитай тохиролцвол байртай болно гэсэн үг. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санхүүжилтийг хүртээмжтэй болгох хөтөлбөр боловсруулсан нь олны талархалыг хүлээсэн. Том компанид өөрийн хүсээгүй үнээр газраа өгөхийн оронд байшин барих хөрөнгийн эх үүсвэрийг нааштайгаар шийдвэрлэсэн. “Сайн хашаа” хөтөлбөрийн хувьд 15 сая төгрөгийн зээл авч байшингаа дулаалан, цонхоо вакуум болгосноор өвөл гарах утааны хэмжээ буурах байсан. Энэ хөтөлбөрийг зогсоосноор барилгын том компаниудын байрыг борлуулах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ӨВӨӨ:
ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ ЭНЭ ХОЕРЫГ ЭДЛЭХ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭЭСЭЙ УЛСЫН БҮХ ҮЙЛДВЭРИЙГ УСТАГААД УИХ ЫН ДАРГА БОЛДОГ АРДЧИЛАЛБН АНХНЫ ЦУГЛААНААС ЗУГАТААД БААТАР БОЛДОГ ЁС ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ БАЙХ АА ХОШИГРУУЛАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЕР УДАА СОНГОГДДОГ НЬ ХЭНИЙ ХҮЧ ЮМ БОЛХҮН БОЛГОН НҮГЭЛЭЭ ҮҮРДЭГ ЖАМТАЙ ДАА
2016-08-14
ЗОЧИН:
АРАЙ БИШ БОЛЛОО. БИДНЫ СОНГОЖ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН МАН. ҮНЭХЭЭР СОНГУУЛИЙН МАРГААШНААС АРД ТҮМНЭЭ МАРТЛАА. ЗӨВХӨН САНДАЛ ШИРЭЭ АЛБАН ТУШААЛАА ӨМНӨӨ ТАВЬЖ ЭНЭ Л АЖЛАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ. САЙД БОЛОН ӨМНӨ НЬ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН БҮХ АЖЛУУДЫГ ЗОГООНО ГЭДЭГ БОЛ АМЛАЛТААСАА БҮРЭН БУЦЛАА.
2016-08-13
жирийн иргэн:
За ёстой юу болоод байгааг сүүлийн 20 жил ойлгохгүй байна Амьдрал маань там болсныг бас Бат Үүл З.Энхболд нар амиа хорловол дээр болсныг л сайн мэдэж байна Би АНамын анхны гишүүн байлаа буцааж одоо зүгээр эх оронтойгоо үлдмээр байна ОТ 5 толгой эд нарыг ашиггүй гадныханд идүүлж бас дээрээс нь мөнгө төлж байдаг Ёо ёстой балай хогнууд 2сарвуу нь хатаж хохимой толгой нь өмхийрөг
2016-08-13
Зочин:
Сайн байцгаана уу. Би нэг юм хэлэх гэсэн юм. Яаж ч байсан энэ Улсын толгойд Монгол хүмүүс байгаа гэж бодож байна. Муу ч сайн ч ийм болгохын тулд олон жил өндөр дээдэс минь амиа, амьдарлаа. сүүлчийн зүйлээ, ер нь зориулж болох бүгдийг зориулсан юм шүү
2016-08-13
зочин:
Ан-н сэжгийн гамингууд аа, та нар нүд хорсгож, чихэнд чийр болоод байлгүй үнсэн товрог болвол баярлах байна шүү.
2016-08-13
Zochin:
Ajilfui orlogoui ard olon yaj iim undur hvvtei zeelnees undiih um heleed ug ene zasag 90-honogt ajil hiihgui um bol zail chadag ni hiig
2016-08-12
Zochin:
Odoo bvgdiig ogtsruul ed bidnii tuluu ajil hiihgui um bna mkv chuluulj 80-mkv deeshiig 5-8 hamaruulj bankni baga hvvteil zeeliig shiideh hurdan shiidej uguuchee esvel zailtsgaa ard olon bosno shvv tevcheer baragdaj bna
2016-08-12
Зочин:
CHADAX UU AMJIXUU .
2016-08-12
Зочин:
NOGOON UUTNII NAIMAACHIN SHOROND OROCDOO BELD
2016-08-12
зочин:
ИЙМ УВАЙГҮЙ 60 ТЭР БУМААР УЛСАА ХУВААЖ ИДЭЖ БАЙГАА МАН-Г ХЯНАЛТТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ЖИНХЭНЭ ЦЭВЭР НЭГЖ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АН-Г СОНГОХ ХЭРЭГТЭЙ ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ЗАМБАРААГАА АЛДЛАА
2016-08-12
МОНГОЛ ХҮН:
СОНГУУЛЬД АН НАМ ЯЛСАН БОЛ ЭД НАР ХҮМҮҮСИЙГ ШУУД БУУДАЖ ЭХЛЭХ БАЙСАН ЮМ . ӨӨРСДИЙГӨӨ СҮҮЛДЭЭ ХААН ХУНТАЙЖ НОЁН ГЭЖ БОДОЖ ЭХЭЛСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. АЗААР МАН ЯЛСАН . ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ АТГ.АВААЧААД ШАЛГА. ШУУД 3 ТЭРБУМ ДОЛЛАР ЦУГЛАНА.ЭНЭ 2 ХУДГАЙЧ ИЧЭЖ АМЬДАРААЧ. НААД ТОО БАРИМТЫГ ЧИНЬ ЧОЙЖИЛСҮРЭН БИШ САНГИЙН ЯАМ ГАРГААД БАЙНА . АН НАМ БОЛ ЗҮГЭЭР ГУДАМЖНЫ УЛСУУД ОДОО ГУДАИЖАНДАА ГАРЧ БАЙРАНДАА ОЧИЛОО.
2016-08-12
МОНГОЛ ХҮН:
ЗАСРАХГҮЙ ХУЛГАЙЧ НАР ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ 2 ШҮҮ ДЭЭ. УЛС ОРОНООР 4 ЖИЛ ТОГЛОЧИХООД. ЭНЭ 2 ГӨЛӨГ ЮУ ВЭ. ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ГОМО САЙХАНЦЭЦЭГ ЯАГААД ЮУЧ ХЭЛЭХГҮЙ. ЭНЭ 2 ХУЛГАЙЧ ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙНАА.
2016-08-12
Зочин:
МАН-давраад байвал төрийг эргүүлж бас болноо
2016-08-12
Зочин:
CHADAX UU AMJIXUU .
зочин:
АН сонгууль цунамид орчихсон ЗИ,ҮҮЛ 2 үхлээ юу одоо энэ зөнчихсөн цагаан толгойтнуудыг улс төрөөс хөөгөөч.
2016-08-12
иргэн:
өгөр шаарнууд офшор дансандаа хулгайлж нуусан мөнгөө улсад тушаа үгүй бол шорондоо явцгаа
2016-08-12
daimaa:
Ene heden luivarchin kommunistuudiin ulaan hamgaalagch ZOCHID geh etgeedvvd odoo bolio.ta hed ard olniig darga nar shigee vzdeg bololtoi.
2016-08-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-12
Зочин:
хамаг дампуурлыг нуугаад байсан чинь одоо илэрлээ өгөр толгой атигар хоёроо? нөгөө гулжгар сайханбилэг чинь хаачсан бэ? эрдэнэтийг идээд чимээгүй нуугдсан уу?
2016-08-12
ajajajj:
Iim baidald orsniig ali nodnin medsen tanaikh daraad baisan odoo il garch baina Zov sh dee Ard tumend uuniig tanaikh medeelel hiikhgui aigaad baisan shuu dee
2016-08-12
jajajaj:
Ichij ukheech
2016-08-12
зочин:
Яаж хоёрхон хоногт цунамид өртдөг юм бэ. өөрснөө ийм болгочихоод, энэ ЭНхболд ер нь засаршгүй хүн байна шүү, ичиж амьдар гэхээс өөр юу ч гэхэв дээ
2016-08-12
Зочин:
малаа өнгөрсөн 4 жил тэгээд чиний амьдрал өөдлөө юу,
2016-08-12
Зочин:
ямар ичдэггүй хүмүүс вэ, улсаар маань даанч гамгүй тоголсон. миний таньдаг байтугай бүх иргэн бэлэн мөнггөгүй болсон нь З.Энхболд Сайхбилэг Батүүл та нараас л болсон. одоо худлаа битгий уль. 4 жил та нар хуурлаа
2016-08-12
zochin:
MAN-aa amlaltaa bieluulj ahmaduudiinhaa tetgeveriig ehnii eeljind nemj ogooch ee Eronhii saidaa Nomtoibayar said aa Choijilsuren saidaa
2016-08-12
Ахмадуудын санал:
МАН нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ахмадуудын тэтгэвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ, Хүүхдийн 20000 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж амалсан байгаа энэ амлалтыг дэмжиж олон ахмадууд МАН-д саналаа өгсөн байгаа. Одоо яагаад Ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар дуугүй байна вэ, одоо 10-р сарын 1-нд Ахмадуудын баяр болох гэж байна үүнээс өмнө Ахмадынхаа тэтгэвэрийг нэмж өгөөчээ үүнийг олон Ахмадууд хүсэж байна шүү дээ. Ахмадууд хүүхдүүд 2-тоо худлаа ярьж болохгүй
2016-08-12
2016:
үнэнээ сонсоод шээсээ савируулаад байх юмаа АН
2016-08-12
2016:
үнэнийг нь сөхөхөөр үээс алдаад гүйчих юмаа ардчилал нэртэй луйварчид
2016-08-12
зочин:
МАН ийн хулгайч нараа төрийн түшээ болгоод тэнэг юмнууд. Төр барьж чадахгүй бол чаддаг намд нь өгөөч ХУЛГАЙЧ НАРАА
2016-08-12
Зочин:
малаа өнгөрсөн 4 жил тэгээд чиний амьдрал өөдлөө юу,
Зочин:
энэ зи.энхболдыг дахин шивэртэй оймсоор цохимоор санагдлаа. нараа ах аа ажлаа хий.
2016-08-12
Иргэн:
Юугаа яриад байна аа?! Өөрсдөө улс орноо сүйрүүлчихээд худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг үлгэрээ амилуулж эхлэж байна уу?! Гэлтэй байнаа. Одоо та нарт бид хуурагдахгүй, бас ямар байсныг чинь мартахгүй ээ?!
2016-08-12
Зочин:
байдлыг үнэнээр нь ард түмэнд ойлгуулж байж л цааш явна шүү дээ.
2016-08-12
Zochin:
Baidal iim baigaag medej bsan. Uunig zasna gej garch irsen. Tegeed dotroo yarij asuudlaa shiidehgui. Zuv huleelteer ediin zasgiig saijruulah bolomjoo aldachlaa
2016-08-12
Зочин:
АН-ЫН ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ АНХЛАН ЭДИЙН ЗАСГИЙН ЦУНАМЫГ БИЙ БОЛГОСНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА.
2016-08-12
2016:
үнэнийг нь сөхөхөөр үээс алдаад гүйчих юмаа ардчилал нэртэй луйварчид
Zochin:
Joomoo alah geed geree shataachlaa daa. Choijko n baishinguud ch zaragdahaas ungurlu duu. MAN gar yuma.
2016-08-12
Зочин:
АН-ын та нар Засагт гарч ирээд гишүүддээ Цунами болсноос ялагдсан даа. Дэд саад болсон Ургамалцэцэг мэт нь бүүр өөр намынхантай нийлж өөрийн намын хүнээ гутааж ажилд нь саад болж гишүүд дэмжигчиддээ цунамидаагүй бол ийм юм яриад суухгүй байлаа
2016-08-12
зочин:
Цунами гэж муу ёролсон цагаан толгойт, муу санаа нь өөрийгөө отсон бэлтрэг 2 холхон бай. Та 2 өөдтэй байсан бол бид ийм юм сонсох уу
2016-08-12
ХАМААГҮЙ:
Та 2 новшид ямар хамаа байна .Бидэн шигээ болсоноо мартсан уу ? 4 жилд нэг л удаа төр барилцсан нэртэй болдог юм шүү дээ , жирийн борчууд бид . Одоо юу ч гэж солиорсон хамаагүй , одоо л нөгөө лалар энэ тэрээ бичсэн шиг суунаа даа хө. АН - ыг өмчлөөд авчихсан , мөнхөд хаан ширээнд сууна гэж 4 жил сэрүүн зүүдэлсэний чинь гор гараж байгаа юм шүү дээ .Одоо гай бололгүй , зөвлөгөө өгсөн шиг гэхэдээ хор найруулахгүйгээр гавъяаныхаа амралтанд гарсан дээр шүү .Хүмүүсийн итгэлийг алдана гэдэг энэ.Амьдралаас тасарна гэдэг энэ.Мөнхөд хаан байх гэж зүтгэсэн чинь энэ .
2016-08-12
Зочин:
kev kev hew hew
2016-08-12
Зочин:
MAN dendej bnaa, turd nuuts gej bas baih ystoi biz de. Uls turiin show hiih gej baij ylsaa bur dampuuruullaa da
2016-08-12
Зочин:
uursduu tsunami hiigee biz dee.Odoo bitgii tsuv numur...
2016-08-12
Zaya:
MAN nam arai arai...oor helehch ug alga buh zuilni songuuliin shou
2016-08-12
zol:
ymar buduuleg ymbee ene bichij bga hun bol ugeree ooriigoo hen gedgee oilguulj bn ern bol ene 2 hunii heldg unen gedgiig ard tumen oilgoj bgaa...
2016-08-12
Зочин:
ТА НАР МИНЬ ХАРИУЦЛАГАТАЙХАН БАЙСАН БОЛ ОДОО ИНГЭЭД АЛЬ АЛЬ ИЙМ ЮМ ЯРЬЦГААГААД СУУХГҮЙ Л БАЙСАНСАН ДАА. АРД ОЛОН БИД ЧИНЬ ЗОВЛОН ЯРИХГҮЙ ЖАРГАЛАА ЯРЬЦГААХ БАЙЛАА ГЭЖ.
2016-08-12
Зочин:
та хоёр өөртөө тохирсон ажлаа хий дээ. Лааз, мааз гээд. Төрийн ажилд битгий саад бол. түмний хэрэг та хоёрт хамаагүй болсон. Цунамийгийн чинь хохирлыг арилгах гэж төр толгойгоо гашилгаж, түмэн хармайгаа сэгсэрч байна. Ичих ч багадана.
2016-08-12
irgen:
2 lalraa ta naryn tsunami bolgoson ediin zasgiig il bolgoloo ,odoo shorond hiiii
2016-08-12
2016:
үнэнээ сонсоод шээсээ савируулаад байх юмаа АН
bats:
Lalaruudaa hudlaa yariad suuhaar tam bolgoson ger horoolluudaaraa neg ywaad uzchiheech
2016-08-12
zol:
ymar buduuleg ymbee ene bichij bga hun bol ugeree ooriigoo hen gedgee oilguulj bn ern bol ene 2 hunii heldg unen gedgiig ard tumen oilgoj bgaa...