Хилчин тамирчин Д.Отгондалай олимпийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа

img

 

Монголын багийн хоёр дахь олимпийн медалийг “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин ОУХМ, Ази тивийн болон Азийн наадмын аварга, дэслэгч Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авчирч чадлаа. Тэрбээр шөвгийн дөрөвт үлдэх тулааныг Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан юм.

 

“Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг  “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа хагалж монгол түмнээ төдийгүй эх орныхоо эмжээр торгон хилийг сахин суугаа мянга, мянган хилчдээ баярлуулсан билээ.

 

Тэгвэл олимпийн хоёр дахь медалийг мөн адил хилчин тамирчин Д.Отгондалай түүчээлж байна. Хил хамгаалах байгууллага, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аяныг хоёр жилийн хугацаанд аялуулж, эх орныхоо ариун дагшин газрын энерги, хилчдийн хийморь заяаг шингээн тамирчдадаа амжилтын дээдийн бэлгэдэл болгон хүлээлгэж өгч байсан цаг мөч саяхан. Ийнхүү бэлгэдэл бүхэн биеллээ олж хилчдийн буян заяа, цог золбоо үргэлж өөдөө байдаг гэдгийг бататган хүссэн аавын хүү, ээжийн охин өвөртөлдөггүй олимпийн медалийн эзэн хилчин тамирчид болж, өнгөө хувиргахын төлөө тэмцэж байна.

 

 

Тун удахгүй ОУХМ, дэслэгч Д.Отгондалай  мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софьян Үмиятай 14-нд тулалдаж эх орноо, хилчдээ улам баярлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөдөөгын,гэр хороололын хүүхдүүд л эх о рны нэрыг гаргаж явна даа,хотын баячуудын хүүхэдүүдээс үе дамжин аав ,ээж, авгай хүүхэд худаг ургаараа хааны алба шиг,шургуулж хантлаа идээд дуусдаггүй хүмүүс улсыг цөлмөж дуусахгүй хүүхдүүд нь гэр бүл,ах дүү худаг ураг болоод идээд байдаг
2016-08-14
иргэн:
Та 2 мундаг байна шүү. ЦЭРЭГЖСЭН ХҮМҮҮЖИЛ дарга дагаж СОНГУУЛЬДДАГ хүмүүжил өөр юмаа. Та 2 баярлалаа. АМЖИЛТ ХҮСЬЕ. ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЖ БАЙНА ШҮҮ
2016-08-14
zzz:
Mundag hilchin zaluusdaa mash ih bayarlalaa, ta 2-gui bol mongol ene olimpod bulaigaa chireh bailaa,,, Zaashdiin ajil amdrald chin az jargal hysie.
2016-08-13
Зочин:
Баяр хүргэе Медалийн өнгийг өөрчлөөрэй
2016-08-13
Chadlaa:
Hilchid mundag bn
2016-08-13