Emart нэг л биш ээ

img

 

Солонгосын сүлжээ бүхий дэлгүүр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээгдээд хагас сар болох гэж байна. Монголчуудын сониуч, бие биеэсээ дутахгүй гэдэг этгээд араншин Emart руу хөтөлсөөр. Нээлтээ хийсэн эхний өдрүүдэд өдөрт 348 мянган ам.доллар Солонгос руу урссан гэх мэдээлэл бий. Өнөөдөр ч ялгаагүй солонгос эзний данс руу 300 мянга биш юм аа гэхэд 50-60 мянган ам. доллар шилжиж л байгаа. Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч суугаа ийм цаг үед  мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг сайны ёр яавч биш. Тэр их мөнгө дотоодын зах зээлд эргэлдэн, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тийм хэмжээнд борлогдож байдаг бол мөн ч сайхан аа.  Бид тэгж чадахгүй, иргэдийн санаа сэтгэл, худалдан авах чадварыг солонгос эр шиг татаж чадахгүй юм хойно халаасаа шавхаад л Emart руу харайлгаад байхаас яах вэ.

 

Гэхдээ бид нэгэнт шавхаж байгаа хэдэн төгрөгөө сайхан орчинд тархиа амраангаа сэтгэлдээ нийцсэн, чанартай  бараа бүтээгдэхүүнд өгмөөр байна шүү дээ.  Өдөрт дунджаар 1500 орчим хүн Emart–аар үйлчлүүлж байгаа ч тэдний ихэнх нь 30 гаруй минут болоод л гарахын, агаар амьсгалахын түүс болох нь бий.  Агааржуулалт дутмагийн гай ийн хамгийн түрүүнд мэдрэгдэнэ.

 

Тэнд бага насны хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа гэр бүлийнхэнд зориулан хүүхдээ суулгаад гар амар, сэтгэл тайван  үйлчлүүлэх нөхцөл ч алга байна лээ. Тоолоод үзвэл арваас илүү гарахгүй хүүхдэд зориулсан түрдэг тэргийг эцэг эхчүүд булаалдан, ухаан суусан гурван настнууд тэрхүү ногоон өнгийн машин бүхий тэргэн дээр суух гэж орилолдон уйлалдах нь эмгэнэлтэй бас өрөвдмөөр. Үүнээс гадна үйлчлүүлэгчид уг нь солонгос бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж Emart-ыг зорьж очдог байлтай.

 

Гэтэл солонгос шошго бүхий цөөн хэд нь улсынхаа зах зээлээс хэдийнэ шахагдсан, хугацаа нь дуусах шахсан, хийц загвар нь хоцрогдсон бараа бүтээгдэхүүн байх жишээтэй. Бас болоогүй түүнийгээ өндрөөр үнэлсэн байх юм. Үнэндээ тэндэхийн лангуунуудын ихэнхийг Монголын наймаачдын оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүн эзэлсэн харагдсан.   Ийн супермаркетаас ялгагдах зүйлгүй шахам Солонгосын  сүлжээ бүхий Emart   дэлгүүр нээлтийн арга хэмжээний дараах долоо хоногоос тараа таниулж эхлэв бололтой.  Emart бол  дундаж амьдралтай солонгосчуудын дэлгүүр гэгддэг. 

 

Тэндээ  дээр хэлсэнчлэн томоохон үйлдвэрлэгч компаниудынх нь зах зээлээс эргүүлэн татсан эсвэл илүүдэл болж үнээ бууруулсан агуулах чөлөөлөх бөөний худалдааны газар ч гэж ойлгож болно.  Үүнийг нь  Сөүлийн гудамжнаа ширхэг нь 1000 воноор зарагддаг хайруулын таваг, гар нүүрний алчуур, хамгийн хямдхан шампунь, биеийн шингэн саван, угаалгын нунтаг гэрчилнэ. Монголчууд ч монголчууд. Зах зээлийн үнээс 20 нугалсан үнээр зарагдаж буй барааг нь солонгос бараа чанартай, үнэ нь боломжийн хэмээн авах гэж хөлсөө урсган дугаарлаж зогсоцгоохыг нь яана.  Өрөвдмөөр ч юм шиг. Монголчууд минь бид чинь ардчиллынхаа буянаар улаан паспортоо өвөртлөөд хаа сайгүй мордоцгоож, тэр хэрээрээ юм үзэж, нүд тайлцгаасан бус уу.  Тиймээс жинхэнэ  Emart-ын бараа бүтээгдэхүүн орж ирж худалдаалагдах хүртэл  худалдан авалтаа зогсоовол яасан юм бэ.

 

эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ёстой авах юм алга.их үнэтэй байсан шүү.манайхан лав дахиад орохгүй
2016-09-15
D:
Emart солонгос сайн дэлгүүрүүдийн нэг шүү. Lotte,Emart дэлгүүрүүдийг ням гаригт зарим салбарыг улсаас нь амраадаг бусад жижиг дэлгүүрүүддээ орлого оруулах гэж
2016-09-01
D:
Emart солонгос сайн дэлгүүрүүдийн нэг шүү. Lotte,Emart дэлгүүрүүдийг ням гаригт зарим салбарыг улсаас нь амраадаг бусад жижиг дэлгүүрүүддээ орлого оруулах гэж
2016-09-01
D:
Emart солонгос сайн дэлгүүрүүдийн нэг шүү. Lotte,Emart дэлгүүрүүдийг ням гаригт зарим салбарыг улсаас нь амраадаг бусад жижиг дэлгүүрүүддээ орлого оруулах гэж
2016-09-01
Зочин:
МОНГОЛД Л ЛАВ БАЙХГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ САЙТАЙ ЮМ БАЙНАЛЭЭ. ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БАЙХ САНАА ЗОВОЛТГҮЙ АЖИЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛ БИ НОМИНГООР БАЙНГА ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙСАН ОДОО E МАBRTIIN ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛСОН. МАХ АВСАН ҮНЭ БОЛОМЖИЙН МАШ ЦЭВЭРХЭН БАЙСАН. БАС МАХ БЭЛТГЭЛИЙН ГАЗАР НЬ БАГАНУУРААС НААНА БАЙДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. ШИЛЭН ЦОНХНЫ ЦААНА МАХЫГ ЦЭВЭРХЭН ЯНЗАЛЖ ӨГЧ БАЙСАН
2016-09-01
Зочин:
Унэндээ сонголт нь их сайн бишээ ? Онго загвар гэдэг авах юм алга ? Ходоонии тариачин солонгосын омсох загвар ?
2016-08-31
Зочин:
Яг унэндээ бол сайн бараа таньж мэддэг гэж томроод байгаа монголчуудад зовлоход хятад уйлдвэрлэж захиалаад л солонгос шошго зуусэн юм биш уу дээ ? Хямдхан бараа борлуулах оор арга байхгуй ш дээ ? Америк ч биш тиим биш юм уу даа ? Сайн судла тэгвэл чинь тодорхой болно ? Солонгосд хараар ажиллаж байсан хоцрогдсон эргуу монголчуудад л солиорч байгаа юм биш уу ?
2016-08-31
Зочин:
Сайн уз дээ ? Номин их дэлгуур хямдхан шуу дээ ?
2016-08-31
zochin:
Sain muu baraatain hamaagui ee.Gol n Mongoliin ediin zasag iim muu baihad bi joohon ch gesen undsrheg uzelei baij mongol ezentei delguurtei orj mongoo ogch yum avch mongol ezentei hoolnii gazar aa uilchluulej baina l daa humuus ee. Ter yariad baigaa Solongosuud chini mongold irehdee oorsdiin ongotsond suuj solongos ezentei buudaliin buuj solongos hool oo idej mongol hund neg ch togrog tolhgui yavdagiig medhgui. Bas gadnii tom ornii delguur restaurant za buh yumandeer angil ezentei angil pirmeriin mah nogoo geed bichichihsen teriigee l avaad baidag shdee.
2016-08-18
Zochin:
Emartaar orood garsan l da neg toirood unendee yu ch awaagui garsan hun olontoi tgd ch manai tom supermarketuudad bdag ymnuud l bga haragdsan baraanii huwid bol songolt muutai l bna lee yr nl l taalagdaagui
2016-08-18
хэлэх ч үг алга:
Энд эдийн засагийг чинь сулруулж байгааг ярьж байна малуудаа
2016-08-18
зочин:
Саяхан Emart-аар орж үзлээ. Барааны сонголт ихтэй, үйлчлүүлэхэд тааламжтай, үнэ боломжийн юм байнлээ. Харьцуулах юм байлгүй яахав. Өрсөлдөөн ямар хэрэгтэйг энэ дэлгүүрээр ороод л мэдэрсэн. Одоо байгаа зарим супермаркетууд хэцүү шүү дээ. III-IV хорооллын эцсийн Миний зах гэж сөнөцөн дэлгүүр нэг байна. Агааржуулалт бараг байхгүй. Ороход л ялзарсан ногооны үнэр үргэлж үнэртэнэ. Хоол хүнсээ цуглуулах амралтын өдөр хөнгөлөлтийн карт үйлчлэхгүй, тэгээд хөнгөлөгдсөн юм бараг байхгүй
2016-08-18
Zochin:
E-mart vneheer taalagdsan ylanguya Baga nasnii hvvhedtei delgvvr heshed sanaa zowoh zvilgvi hvvhdee huurailaad muumiig ni idvvlchine hool und nariin bvteegdhvvnee dotroo idchine zaza hurdan garii geh bodol turuhgvil blee zogsool Bol bvvr saihan owliin hvitend amar teghed manai martuud yadag bilee zogsool gj ym bhgvi vne ni hadchihsan vilchilgeenii ajiltan gj barag bdiin muu ym asuuh geheer hvn bhgvi hvleeseer bgl ywna tegeel bohi zajlaal utsaar yrial zogsood bn mongoliin gants unagan tom delgvvr ih delgvvriig har aimshgviin vnetei gadaadiinhand zoriulagdsiin muu haashai ym zogsool bdiin muu ulaanbaatar ih delgvvr nomin inter ene tom delgvvrvvd hudaldaanii zah zeelee ursduu aldaj bgn yagad tegwel omno mongolchudiig shugulah Mart neej.boloogvi gj manaihan goloo tsohiod hiij chadahgvi ym chin
2016-08-17
Зочин:
онц биш юм бна лээ нээх хямдсаад ч бх юм бхгүй адилхан л бна лээ бас сонголт муу. нэг хэсэг ингэж бгаад тэгээд болих блгүй дээ
2016-08-17
zocin:
unheer avcih yum hovor yum bilee
2016-08-17
юун худалч гар вэ:
ер нь хугацаа дууссан бараа зарж байхыг нь би л лав хараагүй солонгост 20 жил амьдарч байна гэр бүлээрээ.
2016-08-17
хаха:
сөүлийн гудамжинд 10 мянган вонны хайруулын таваг байдаг юм уу яаж ингэж худлаа ярьдаг байна аа. солонгост баян ядуу хүн бүр и мартаар үйлчлүүлдэг. худлаа юм ярих гээд ядчих юм. Хохийшдээ өөрсдөө зах дээлээ алдаж байвал. Зах зээлийн өрсөлдөөн энэ чинь олон юм хуцаад хэрэггүй
2016-08-17
Зочин:
Uneheer taalagdaagui. Manahan uheh gej bga yum shig shavaaraldsan huls baas hanhalsan umhii solongoschuud tendeesee hudaldaa hiij changa changa oriloldson balai delguur bna lee. Hairan Mongoliin mini mungu so ruu ursaj bna lee
2016-08-17
Туяа:
Би лав одоо болтол орж узээгуй байгаа. Би Англи улсад олон жил болсон болохоороо тийм дэлгууруудийг мэдэж байгаа. Англид бол дунджаас доогуур амьдралтай хумууст зориулсан дэлгуур байдаг тийм л дэлгуур байгаа гэж би бодоод тоож ч ордоггуй. Харин эх ороныхоо уйлдвэрлэсэн барааны дэлгуурт бол харин зорьж байгаад очиж юм авдаг. Е март бол хугацаа нь дууссан барааг дунд нь оруулаад л зарж байгаа гэж бодож байгаа болохоор сэтгэлд нэг л онцгуй санагддаг юм Болж егвел битгий нэг их итгэж хамаг менгее бар л гэж хэлмээр байна
2016-08-17
zochin:
no brand gd dandaaa suraggui baraanuuud l baileeeshd ystoi gudamjniii 1000 won
2016-08-17
zochin:
Гэхдээ бас тэр их мөнгө гадагшаа гарч байна гэхээр харамсалтай шүү. Өнөө хэцүү цаг үед ч их юм үзэх нь дээ
2016-08-17
zochin:
gants naashtai um n manai delguuruud e-martiig dawahiin tuld uilchilgee standartaa saijruulah l bgan,oor ashig tus hetsuu ldee, bodlogotoi uls ornuud ene delguuriig ulsdaa oruuldagguin gesen,za manai mass oilgoh hol hewetenee ene commentuudaas harahad ongond huurtah n ih bolj
2016-08-17
zochin:
hen ch tolborteig tawij bno,E-mart ch ooroo ooriigoo goe bicheed tawina ene bol erhiin asuudal
2016-08-17
zochin:
hudaldagch n oldohgui,zarim umniih n une bhgui tegeel ajiltan zaluus n hoorondoo angalzaal heruul uruul hiij haragdsan mongolchuud l ajillaj bga hoino doo,goe uilchilgeenii soyol haraagui ee
2016-08-17
zochin:
um uzeegui humuus hetsuu ch umdaa,korea E-mart bol shal oor shuu,manai e-mart bol MGL-d taaruulaad l yawj baih shig ter baraanuud ter uilchilgee n bish bnlee,yahaw tom umaa , une bol yagad ch hyamd bishee humuusiin orgon heregleenii gants neg baraag alim ch umuu gants neg undaa ch umuu hyamd haragdahaar humuus bugd hyamdhan met sanadag bololtoi,baraanuud bol gaduur korea martuudaar baidag l baraanuud,za tegeed zarim umiig gaduur unees 100ntr hasaad tsochir une genguut humuus huilraal ineedtei sanagdsan, Korea bodlogo huchtei um
2016-08-17
Gerel:
Zuv zuv uilchilgee bas sain baisan
2016-08-17
zochin:
hudaldagch n oldohgui,zarim umniih n une bhgui tegeel ajiltan zaluus n hoorondoo angalzaal heruul uruul hiij haragdsan mongolchuud l ajillaj bga hoino doo,goe uilchilgeenii soyol haraagui ee
Zochin:
Tulburtei medeelel um bishuu. Minii delguur, Nomin delguuriin bhaa. Hyandgan um bna lee. Bidend munguu hemnelt hiij chadaj l bval boloo.
2016-08-17
zochin:
hen ch tolborteig tawij bno,E-mart ch ooroo ooriigoo goe bicheed tawina ene bol erhiin asuudal
thhh:
thhh
2016-08-17
Зочин:
zass bitgì hutsad bai ene shig tohijoltt hudaldaanii tuv mongold bhgui ahiad iim delguur hed hedìg barih heregt
2016-08-17
zochin:
gants naashtai um n manai delguuruud e-martiig dawahiin tuld uilchilgee standartaa saijruulah l bgan,oor ashig tus hetsuu ldee, bodlogotoi uls ornuud ene delguuriig ulsdaa oruuldagguin gesen,za manai mass oilgoh hol hewetenee ene commentuudaas harahad ongond huurtah n ih bolj
thhh:
thhh
zochin:
tiim shuu bas nomin bolon buh suljee delguuriin baraa hugatsaa ni duusah duhuud ireheer l huyadardag uuniig boliulj ustgald oruulj bai
2016-08-17