Хятад, Монголын сэтгүүлчид Хэнтийд чуулна

img

 

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумыг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичиг Хүчирхэг, Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нарын төлөөлөгчид оролцов.

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрт  Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тусгасан байна.

 

2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба уг форумыг Алшаа аймагт амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Энэ удаагийн форумд Монголын талаас, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд болон орон нутгийн ХМБ-ын удирдах ажилтнууд, сэтгүүлч оролцоно.

 

Харин БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба /ХМА/-ны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны  Байнгын хорооны гишүүн, CCTV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг байгууллагын төлөөлөгч оролцох ажээ.

 

Эн удаагийн форумаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, нийгэм дэх нөлөө болон тус салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ