Хэн нь “чонын арьс” нөмөрсөн байсныг цаг хугацаа харуулна

img

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан гэдгийг олон нийтэд зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа  тэртэй тэргүй хүндэрчихсэн  эдийн засгийг бүр дэвэргэлээ  хэмээн шүүмжлэх хүн олон гарч ирэв. Тэгвэл  уг асуудлын хүрээнд уржигдар Ерөн­хий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дахин хамтран мэдээлэл хийсэн нь олон түмнийг, тэр дундаа төрийн албан хаагчдыг бухимдуулаад авлаа. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Төрийн ордонд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, ерөнхий сайд болон Сангийн сайдын хийсэн мэдээллийг үгүйсгэсэн юм. 

 

 

 

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

 

Б.Чойжилсүрэн: “Сайн хөтөлбөр”-үүд хууль зөрчиж байгаа тул зогсоосон

/Сангийн сайд/

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар төсвийн асуудлаар мэдээлэл хийхдээ ийн ярив. 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны төсвийг батлахдаа орлогыг долоон их наяд 13 тэрбум, зарлагыг долоон их наяд 953 тэрбум төгрөг байхаар тооцож оруулсан. Гэвч орлого нэг их наяд 10 тэрбум орчмоор буурч, таван их наяд хоёр тэрбум орчим болсон. Гэтэл зарлага 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний алдаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнийг буруу тооцсонтой холбоотой. Зарлагыг дэлгэрүүлбэл, тэтгэврийн нэмэгдэлд 61 тэрбум, шинээр батлагдсан хууль тогтоомж хэрэгжүүлэхэд 6.8 тэрбум, цалин нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд 97 тэрбум төгрөг гэх мэтээр нэмэгдсэн. Тодруулбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө гэсэн боловч бүгдэд нь өгсөн учир одоо 143 тэрбум төгрөг дутаад байна. Үүнээс гадна төсөвт суулгаагүй Засгийн газрын хөтөлбөрийг олноор хэрэгжүүлсэн нь төсөвт маш их хүндрэл учруулсан. Бид “Сайн хөтөлбөр”-үүдийн үр дүнг ойлгож байгаа. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй дээрээс нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа тул “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоосон. Өмнөх Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан. Ерөнхийдөө сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулсан байсан.

 

Ж.Эрдэнэбат: Зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулна   

/Монгол Улсын Ерөнхий сайд/

 

-Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засч залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитойгоор гаргаж тавьсан. Цаашдаа гаргасан тоон мэдээлэлдээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ. Эдийн засгийг сэргээхийн тулд  олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төрийн албаны зардлыг багасгах гээд бүх зардлыг танана. Хүүхдийн мөнгөний тухайд анх төсөвт тусгахдаа зорилтот бүлэгт өгнө гэж тусгасан. Гэтэл сонгуулийн өмнө нийтэд нь хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг Засгийн газраас барьж ажиллана. 

 

 

З.Нарантуяа: “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа 

/УИХ-ын гишүүн/

 

-Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа. Учир нь эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк  арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байна. Учир нь арилжааны банкууд Монголбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдлийг өөрсдөө хүлээсэн. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл. Гэтэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзлээс гадна АН-ын явуулж байсан алдаатай бодлогын үр дагавар хэмээсэн. Гэтэл эдийн засагт үүссэн энэ хямрал нь үндсэндээ олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн нь манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. 

 

 

С.Эрдэнэ: Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдэг хууль зөрчсөн болчимгүй үйлдэл

/УИХ-ын гишүүн/

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төрийн албан хаагчдын цалинг бууруулна” гэж, хууль зөрчсөн болчимгүй мэдээлэл хийлээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчихөөр байна. Үүнээс гадна олонхи болсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн амлалтаа зөрчиж байна. Түүнчлэн бидэнд ирсэн мэдээллээр, нийслэлийн харьяа төрийн байгууллагад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж эхэлсэн байна. Энэ нь судалгаанд хамрагдсан бүх ажилчид халагдана гэсэн үг. Өнөөдөр Монгол Улс 180 гаруй мянган төрийн албан хаагчтай.  Тэдний ард гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь  амьдарч буй.  Тиймээс Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийпүүд, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж таналтаа хийх нь зөв. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр болсон. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотгол болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд авч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхой болгох асуудлыг тусгасан. Угтаа шинэ Засгийн газар дэндүү удаан, яг л яст мэлхий шиг байна. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдын үйл ажиллагаанд ямар нэгэн саад, тотгор болоогүй. Тэгэх боломж ч байхгүй. Бүтэн 65 хүнтэй, хүчирхэг бүлэгтэй, дэмжлэгтэй Засгийн газар. Харин бид бол хэт цөөнх.  Тийм байхад Засгийн газар байгуулагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах талаар нэг ч тодорхой бодлого ярьсангүй. Харин албан тушаал, томилгоонууд болон төрийн албан хаагчдыг хоморголон халах асуудалд илүү анхаарал хандуулж байх шиг байна.

 

СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

 

Намууд хэт  улстөржиж улсаа унагаах вий дээ 

 

МАН-ын Засгийн газар байгуулаг­даад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч томилгооноос хэтэрсэнгүй. Томилгоо эдүгээ ч үргэлжилж буй. Хийх ажилгүй, авдаг цалингүй, цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх нь тодорхойгүй төрийн албан хаагчид  эзгүй хойгуур ажлаас халчих байх гэж эмээгээд зуны дэлгэр цагт амарсан юмгүй чөдөртэй морь шиг ажил гэр хоёрын хооронд эрэгцэж өнгөрөөв.  

 

Дээр нь цалингүй. Цалингүй учраас орон сууцны зээлээ төлөх аргагүйд хүрч эхнээсээ байр сав, унаа тэргээ банкинд хураалгаад эхэлж. Ийн хямарч ядаж байтал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан Төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр “Монгол Улсын валютын нөөц -400 сая ам.доллар байна” гэж мэдэгдсэн нь ард түмнийг мэл гайхаж, цэл хөхөрхөд хүргэв. Эргэлзэж ядаж байтал Сангийн сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлээд маш болчимгүй гэмээр мэдээллийг олон нийтэд зарлаж орхих нь тэр. Хариуцлага бүхий албан тушаалтнууд юу гэж хэлснийг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц.

 

Асуудал үүгээр дуусаагүй. УИХ-ын дарга асан З.Энхболд, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар “АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Харин үүнийг харлуулж, бүр -400 гаруй сая ам.доллар байна хэмээн олон нийтэд мэдэгдэл хийдэг Сангийн сайдыг анх удаа харлаа. Түүний энэ мэдэгдлээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж монголчууд хохирч байна. Хоёрдугаарт, улсын төсөв гэдэг бол өөр зүйл. “Сайн хөтөлбөр”-үүд бас өөр зүйл. Гэтэл улсын төсөвт хамааралгүй явж байсан ажлыг хамаатуулж, улс төрийн зорилгоор зогсоолоо. Шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ ерөнхийлөгч энэ мэтээр ажиллаж болохгүй” хэмээсэн нь ард түмнийг төөрөгдүүлж орхисон төдийгүй  улс төрийн намууд мэдэгдлээр өөр хоорондоо хэрэлдэж эхэллээ. 

 

Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн З.Нарантуяа нар хэрүүлийг үргэлжлүүлэв. Маргааш  асуудлыг хэн нэг нь дахин сөхөх биз. Эцсийн дүнд улс төрийн намуудын утгагүй улстөржилтөөс иргэд л хохирох юм даа. Цаг цагаараа байдаггүй. Хэн нь үнэн ярьж, хэн нь шоу хийж, хэн нь хонины арьс нөмөрсөн чоно байсан юм бэ гэдгийг ялгаад өгөх нь дамжиггүй.

 

Эх сурвалж: mminfo.mn /Отгонмягмар/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ Нарантуяа гэж нэг мэдэмхий авгай хаанаас гараад ирсийн. АН- ынхан өөрсдийгөө хэл. Эд нарыг шалга л да
2016-08-29
Saikhanaa:
Songuuliar gargasan zardlaa nuhuh gej bitgii ard tumniig hulduu chir l dee.
2016-08-18
Зочин:
Demjij baina oo
2016-08-17
Зочин:
Saihanbileg erunhii said bolonguutaa default bolohod oirhon baina geed baisan shuu dee ternees hoish baidal deerdeegui baisaar AN zasgaa huleelgen ugluu shuu dee . Odoo ingej teneg yum yariad yahav dee . Ter ih bondiin mungiig zugeer l urelgen baidal haralgan bodlogoor uren taran hiisen dee
2016-08-17
иргэн:
Эдийн засаг ямар болсон байгааг ард түмэн мэдэж байгаа эдийн засгийг босгож ирэх бодлогоо зоригтой хийх нь зөвөө.Бид сонголтоо хийсэн шүү дээ.
2016-08-17
zochin:
Ard tumen songoson tur uchraas muulah erkh baihgui.Yamar ard tumen ba tiim tur ba geed bgaa bizde.Hamgiin gol ni songoltoo zuv hiisen esehee l odoo harj. huleej. gomdvol uurtuu gomdoj. suuhaas uur zamgui bolson
2016-08-17
zzz:
MAN- Mongoliig byyr nuraalaa,,,ehlengyytee nuraaj baihad 4 jild Mongol yldehgui um baina l daa
2016-08-17
Зочин:
Дэд сайд нартаа мөнгө босгох гэж цалин хасаад аргаа барж байнаа
2016-08-17
chono:
BUGDEEREE CHONIIN ARIS NUMURSUN HUMUUS
2016-08-17
chono:
BUGDEEREE CHONIIN ARIS NUMURSUN HUMUUS
2016-08-17
ggg:
sangiin saidiin hel yariag oilgohgui yumaa orchuulagchtai baimaar yum
2016-08-17
ЧОЙЖОО САЙДАА:
САНГИЙН ЯАМНААС ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР БУЦААД ГАРСАН ШҮҮ ДЭЭ ЧОЙЖОО САЙДАА ЯАМНЫХАА WEB ХУУДСЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛҮҮЛЖ ЗАСУУЛААЧЭЭ ХУУЧНААРАА БАЙГААД БАЙХИЙН
2016-08-17
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-17
Зочин:
Erdene van boliocheee.matar yumaaa.ND-n mungiig CHULUUNCHIMEG gedeg emeegeer hulgai hiilgyylsen.Odoo ter emee shorondoo yavah geed dulaan huvtsasaa beldeed yavj bn.ND-d yaval tsahilgaanii monter nuhurtei boloh ve gej sanaashirsan hyyhnyyd zunduu bna daa.Uchir ni hulgaich emee Chuluunchimegiin nuhur Lexus-570 unah buguud minii nuhur amidarlaa avch yavaa gaihaltai tsahilgaanii monter gedeg.HOM-g ni yzeheer erheldeg biznes baihgyi.Tegeheer TSAHILGAANII MONTER gedeg hyn asar undur tsalintai avdag gej ND-n hyyhnyyd TSAHILGAANII MONTERIIN ereld garaad udaj bn daaa
2016-08-17
BGDuurgiin yadarsan baagii:
Хаанаас нь харсан С Эрдэнэ гэдэг үгийг товчилсон том логотой өндөр барилга Би үүнийг та нарын татварын мөнгөөр барьсан юм шүү гэсэн янзтай БГДүүрэгт бослоо. Бид бүгд ядуурч модоо барьж байхад энэ муу луйварчин шорондоо суух нь битгий хэл улам гаарч байх юм. Түүнийгээ нууж мундаг хүн болохын тулд анхаарлыг сарниулах худлаа юм ярьж бас УИХ гишүүнээр заларч байдаг Үнэн юм шүүх засаг гэж алга да даанч
2016-08-17
ZZZ:
Odoo tegeeed nogoo MAN nertei AN taigaa taarsan taar shuudainuudiih ni hiij baigaa uildeliig ni har!! Toloh yostoi oroo odoo tolchivol hasah -400 say dollariin nootstei geed erguuteed suuj bna. Toloh yostoi oroo 1 dor tolvol delhii deerh buh uls hasah nootstei garna !!!!
2016-08-17
Зочин:
Долларыг өсгөсөн гээд байгаа юм бол АН-хан долларыг 800-төгрөгөөр өсгөө биздээ
2016-08-17
Зочин:
Narantuya ch dali dali hiisen yu ch medehgui avgai l daa.Yun ediin zasag masag.
2016-08-17
ZZZ:
Yamar ard tumen bna tiim tor baidag. Mongoliin ard tumen teneg uchraas teneg humuus l songogdono. AN zasag bariad hyamarchihlaa gej bodood baigaa yas yuman deere ene 2 namiin aldaatai 10 n heden jiliin urshig gedgiig hen ni ch oilgohgui baina. Hans osohoor belen mongo taraagaad unahaar hyamarlaa zailuul geed baigaa humuusiin bolovsroliin tuvhin ni ter shuudee. Uhaantai ard tumen bol belen mongo taraahaa boli gej eserguutseed ersdeliin san uusgehiig shaardaad havtgairuulsan halamjiig zad eserguutseed bolovsrol eruul mendiin salbaraa ood ni tat gej shaardaj tiim songolt ogoh bailaa. esrergeeree halamj amalsaniig ni l songoj iree bizdee
2016-08-17
Зочин:
АН-ханыг бүгдий нь барьж хорь.Эхлээд С.Эрдэнэийг
2016-08-17
AN-aluudaa:
АН хан худлаа жүжиглэхээ болио, аль 15 оны сүүлээр төсвийн ажилчид цалингүй хэдэн сар явсан. Манай ажил гэхэд дээрээс тэдэн хүн хал, тэтгэвэрийн насанд хүрмэгц н сюшууд суулга тэгж бж цалин тавина гэж бж цагаан сарын өмнө арай гэж хагас цалин авсан. Нөгөө цолны, энэ тэр бүх нэмэгдэл хасагдсаныг бүгд мэдэж бгаа. Манай байгууллагыг хүчээр өөр байгууллагатай нэгтгэж, байрыг н болон олон хүн ажлаас халсан бизд. Энэ чин 15 оны намраас цалингаа тавьж чадахгүй бсаншд
2016-08-17
Зочин:
Баяртсайхан, Чойжилсүрэн 2-н мэдэгдэлүүд үнэхээр хариуцлагагүй мэдэгдэлүүд байсан. Харин энэ нь МАН-н хийх ажлын бэлтгэл байсан байх. Одоо эдийн засагт эх үүсвэр тодорхойгүй асар их мөнгө орж ирнэ. Хэн ч харин эхүүсвэрийг сонирхохгүй баярлах байх даа. Дараа нь жинхэн хямрал эхлэнэ. Хүэий мөнгө хурц шүдтэй.
2016-08-17
Зочин:
юм унш судал дүгнэлт хий хоосон толгойнуудаа захиалгаар бичихээ болимоор юм
2016-08-17
37 on:
Tuuhee ergen haray 37 ond hichneen myngan gemtei bas gemgui irgedee hydlaa ihevchlen sor bolson humuus bailaa .ugui tegeed odoo ene neg 100 garui hulgaichiig dald hiichihed uls yuggaraa hohorhiin bee buh yum tsegtserne.uls turchid iig tseverlej sain ugaay
2016-08-17
ard:
henii gavya ve mongol uls hezeech ediin zasagiin hymrald ortohgui baih hamgiin bolomjitoi uls toriig ahiad het ardchilsan bulegt itgej bolohguig bid mash sain surgamj bolloo
2016-08-17
Зочин:
АН-ын хариуцлагагүй нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. З. Энхболд ноен доллар 5000 хүрнэ гэсэн шүү. Бодит байдлаа зөв тогтоож дараагийн арга хэмжээгээ авах зөв л дө. Хаана бгаагаа мэдэхгүйгээрчаж ажиллах вэ дэ.
2016-08-17
Зочин:
Хүний бөгс ухсан ажил хийж байгаа хүмүүст гадны хөрөнгө оруулагч нар татагдаж хөрөнгөө оруулах болов уу.
2016-08-17
СЭХЭЭТЭН:
ГААЛЬ ГЭХЭД Л БАЙРГҮЙ БАЙНА. ТЭД ЧИНЬ БИДНИЙ ЦАЛИНГ БҮРДҮҮЛДЭГ УЛСУУД. ӨӨРИЙНХӨӨ ОЛСОН МӨНГӨӨР БАЙРТАЙ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. БИ БОЛ ТӨРИЙН АЛБА ХАШДАГ ХҮН СЭХЭЭТЭН. ГАДААДАД ТӨГССӨН-ОЛОН ХЭЛГҮЙ, ОЛОН ДИПЛОМГҮЙ.
2016-08-17
СЭХЭЭТЭН:
ТЭГЭЭД ТАНЫХААР БОЛ НУУГААД ХООСОН БАЙХГҮЙ ЮМЫГ БАЙЛГААД , НӨГӨӨ ХЭН БИЛЭЭ ӨР БИШ ӨГЛӨГ ГЭХ ХЭРЭГ ҮҮ. АН-ЫН БАТБАЯР. АН-ЫНХАН АРАЙ Л БИШ ИДСЭН Ш ДЭЭ. ТӨРИЙН АЛБЫГ ТҮҮХЭНД БАЙХГҮЙГЭЭР СҮЙРҮҮЛЖ ОДОО ХАРДАА ЭМХ ЦЭГЦЭНД НЬ ОРУУЛАХ ЖАРГААГҮЙ Л БАЙНА. ГААЛТ ГЭХЭД БАЙХГҮЙ ШҮҮГЧИД ГААЛИЙН БАЙРЫГ ӨГВӨЛ ТААРНА.
2016-08-17
Зочин:
Баяртсайханы балагт мэдэгдэл-үр дүн нь доллар-2300.Араас нь Чойжилсүрэнгийн улс төржсөн мэдэгдэл үр дүн нь -доллар-2500-2800 болох нь тодорхой боллоо
2016-08-17
СЭХЭЭТЭН:
ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШДАГ ХҮМҮҮСИЙН ЦАЛИН ГЭСЭН БОЛХООС ЖИРИЙН АЛБАН ХААГЧ ГЭЭГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. ХАРЖ БАЙЯ. ЕР НЬ ТЭР ШҮҮГЧ 3-5 САЯ ТӨГРӨГ САРД АВДАГ ГЭСЭН ШҮҮ. ПРОКУРОР Ч ГЭСЭН .
2016-08-17
zochin:
dali,dali gesen medrel muutai avgai baina daa narantuya avgai.kkk
2016-08-17
СЭХЭЭТЭН:
АН-ЫН САЙХАНБИЛЭГ САЙХАН НЭРТЭЙ ХҮН, АЛТАНХУЯГ НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. БИ БОЛ АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ НАД ШИГ БОДОЛТОЙ ХҮМҮҮС БАЙГАА ГЭХЭД ИТГЭЛТЭЙ БАЙНА.
2016-08-17
Зочин:
Demjij baina oo
СЭХЭЭТЭН:
АН-ЫН АЛТАНХУЯГ, САЙХАН НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ НЭГЭНТ ИРСЭН БАЙНА.
2016-08-17
Иргэн:
Манай АН-ынхаан?! Наад хүмүүсээ тайван ажлыг нь хийлгээ?! Бид хэн нь хэн бэ?! Гэдгийг мэдэж байгаа. Би АН-ынх гэсэн та нарын увайгүй ажиллагааг жигшиж МАН-д аргаа барахдаа саналаа өгсөөн?! Увайгүй зангаа өөрчилж эрс шинэтгэл хийвэл намдаа саналаа өгнөө?! Одоогийн АН-ын удирдлагад байгаа хүмүүс өөрчлөлт хийж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй айнаа?!
2016-08-17
Зочин:
одоо гудамжинд гарч жагсан энэ луйварчдыг хөөхгүй бол улс орноо сүйрүүлэх нь
2016-08-17
Зочин:
АН, манай эрхэм дарга ЗИ ноён 1 = 5000 ₮ хүрэх ёстой гэж лүндэгнэсэн билээ.МАН-ханд 5000 хүртэл их боломж байна.АН хаялагтай.
2016-08-17
Зочин:
Хоосортол нь идсэн байсан нь илт бна шүү дээ. МАН ын ажлын үр дүн гарах болоогүй . Эх оронч сэтгэлгүй АН ынхан хийсэн балаг хэр удаан үргэлжлэх бол...
2016-08-17
Зочин:
ardchilsan nam zasag avaad 1390 bsan dollariig 2000 gargasan. Songuuliin umnu hansh hucheer barij bsan baih
2016-08-17
Зочин:
Засаг барьж чадахгүй мэргэжлийн бус авилгалын сайдууд зайлаад өгөөч, сүйрлээ
2016-08-17
Зочин:
МAHгарууд засаг бариад сар гаруй болоход л 2250 хүрлээ. Удахгүй 2500 хүрнэ гэнэ. Ард түмний талархалыг хүлээсэн тэдэнд тус дэмээ өгч буй бүх хөтөлбөрүүдийг зогсоолоо. Энэ чинь юу болж байнаа. Монголчууд өөрсдөө л энэ луйварчин, хорлон сүйтгэгч намыг бүх факт баримтыг нь дэлгээд байхад л 2 гараа өргөн байж сонгоо биздээ.
2016-08-17
Зочин:
АН, манай эрхэм дарга ЗИ ноён 1 = 5000 ₮ хүрэх ёстой гэж лүндэгнэсэн билээ.МАН-ханд 5000 хүртэл их боломж байна.АН хаялагтай.