Тэгш, сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай захирамж гаргалаа.
Захирамжаар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны ням гарагуудад өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ