Америкийн “www.wikihow.com” сайт жижигхэн хацартай болох аргаас нийтэлжээ.
Алхам №1
Том хацартай охид, бүсгүйчүүдийн ихэнх нь хэт таргалалттай эсвэл удмынх байдаг. Дасгалаа эхлэхийн өмнө хүзүүгээ сунгаж, толгойгоо хажуу тийшээ болгож, нэг гараа толгойгоо давуулан хацартаа хүр. Энэхүү дасгалыг нэг талдаа 5-10 секунт хийхэд хангалттай.
Алхам №2
Урагшаа харж суугаад, хүзүүгээ эргүүл. Та биеэ эргүүлэхгүйгээр ардаа байгаа зүйлийг харахыг хичээ.
Алхам №3
Амаа жимээгээд нүд болон хөмсгөөрөө дээшээ хар. Энэхүү дасгал хацрыг өргөхөд тусална.
Алхам №4
Гайхах. Энэхүү дасгалыг хийх үед яг л гайхаж байгаа мэт харагдана. Та нүдээ томсгож, амаа ангайлга. Энэ дасгал хацарт шууд хүрч, өвдөлт мэдрэгдэх болно.
Алхам №5
Нүдээ анихгүйгээр хэлээ 60 секунтын турш гарга. Энэ дасгал эрүүнд ачаалал өгч, хацрыг өргөхөд тусална.
Алхам №6
Амьсгалаа түгжээд дээш хар. Хүзүүгээ аль болох дээш өргө. Энэ дасгал унжсан арьсыг чангаруулдаг.
Алхам №7
Үнсэлт. Уруулаа урагш цовойлгож, дотроо 10 тоол. Энэ дасгал хацрын булчинг чангалдаг.
Алхам №8
Толины өмнө суугаад гурван хурууныхаа тусламжтай хацраа дээш өргө. Энэхүү дасгалыг нэг талдаа 1-2 минут хий. Хамгийн үр дүнтэй арга бөгөөд гоо сайханчид энэхүү дасгалыг “Хацрын массаж” хэмээн нэрлэдэг.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |