Ц.Нямдорж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэв

img

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг өнөөдөр /2016.08.18/ хүргүүлсэн байна.

 

 

Уг албан бичигт, “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна.

 

Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна.

 

Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Saihanbileg bayartsogt nar mcs ees baishin avsanuu.
2016-08-21
Зочин:
Хамгийн аюултай нь зүйл нь төрийн мөнгө хөрөнгөөр дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн, тусгай хамгаалалттай газар дээр барилга барьж өөрсдөө сууна гэдэг бол цэвэр луйварын ажил байна. Арай болохгүй байлгүй. Жирийн иргэд зуслангийн газар авах гэж яаж зүдэрч байна.
2016-08-19
Saikhanaa:
Zuv sain shalga muusain luivarchid ichikhee baitsan yum yasan ch tsaddagui yum be
2016-08-19
Зочин:
МАН ер нь зев эхэлж байгаа шуу еренхий сайд нь аргагуй л мэргэжлийн хун шиг шалгах естой АСЕМ Эрдэнэт Зочид буудлуудад олгосон АСЕМ н уеэр менге гээд Нямдорж гишуун аргагуй л Шударга хун дээ
2016-08-18
уншигч:
албан бичгийг хуулж цаг барах ч гэж...
2016-08-18
zo:
mangasuud iluu harj biluu doloohoo boli uur hiih yum alguu chamd
2016-08-18
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-18
Irgen:
Mongold shudraga yos toriin tomor nuur baidag uguig harah tsag irjee gej.
2016-08-18
zochin:
saikhanbileg bayartsogt nariin baishin gene lee nuudelchin khoolnii gazriin zakhiral esunmunkh khamgaalaltiin gazriin darga khalzan batsaikhan nar khariutsdag gene
2016-08-18
Монгол хүн:
Их тэнгэрийн төрийн харш байдаг газрын дэргэд барьж байна билээ. Элбэгдоржийн л ордон гэж хүмүүс ярилцах юм.
2016-08-18