МАН-ын Засгийн газар жоомоо биш гэрээ шатаачихлаа

img

 

МАН-ын байгуулсан “мэргэжлийн” гэх тодотгол зүүсэн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи нэг сарын хугацаанд олон ч дуулиан дагуулсан мэдэгдэл хийж, тэр хэрээр олны анхаарлыг татах шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл, олны анхаарал татаж л байвал болно гэсэн сэтгэхүйгээр тэд хандаж улсынхаа нэрийг ч үл тоомсорлож дотоод асуудлаа дэлгэж орхилоо.

 

Монгол Улсын төсөв улайж, валютын нөөц хомсдож цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн тухай Сангийн сайдынх нь мэдэгдэл Монгол Улсын нэрээр олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй хувьцааны ханшид нөлөөлж, нөгөө талаар манай улсын нэр хүнд ч унаж эхэлсэн. Валютын нөөц хомс байгаа тухай Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдлийн дараа олон улсын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй Чингис бондын өгөөж 5.42 хувиас 5.71 болж 5.4 хувиар муудсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараа мөн л огцом муудсан тухай мэдээлэл олон улсын санхүүгийн хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн юм.

 

Жоомоо шатаах гээд гэрээ шатаахын үлгэрээр өмнөх намынхаа нэр хүндийг унагаж, өөрсдөө цэвэрхэн мултрахын төлөө хийсэн энэ үйлдэл нь улс орны хувь заяанд тийм ч өөдрөгөөр нөлөөлж чадсангүй.



Олон улсын валютын сан түүний энэ мэдэгдлийг сайшаасан ч эцсийн дүндээ энэ улсын хувь заяа тэдэнд сонин биш. Валютын зээл авах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг байсхийгээд л сануулж ирсэн тэдэнд бид жоомоо шатаана уу, гэрээ шатаана уу гэдэг огт хамаагүй гэхэд хэтийдэхгүй. Энэ бүхний дараа Засгийн газар юу хийх бол гэдэг нь мэдээж олон ч хүний хүлээх сэдэв болж, эдийн засагчдын ч анхаарлыг зүй ёсоор татсан. Үнэхээр л төсөв улайж, улсын данс хоосорч цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар эндээс яаж гарах нь тун ч сонирхолтой байв.

 

Тэгвэл энэ Засгийн газрын гарц нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, олон мянган аж ахуйн нэгжийн хаалгыг бариулж, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зээл авах эх үүсвэрийг хаах шийдвэр байжээ. Тодруулбал, Монголбанкны дэргэдэх Захирлуудын зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийж 10.5 хувьтай байсан бодлогын хүүг 4.5-аар нэмэгдүүлж 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр инфляцийг бага төвшинд хадгалж ирсэн ч ам.долларын төгрөгтэй харьцах ханш 7.9 хувиар суларсан учраас эдийн засгийн орчноо бэхжүүлэх, мөнгөний үнэ ханшийг нэмэгдүүлж, дэлхийд хамгийн сул мөнгөн тэмдэгтээр нэрлэгдээд байгаа монгол төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс энэхүү шийдвэрийг гаргахад хүрчээ.

 

Нэг талаас харвал энэ тун зөв шийдвэр байж мэдэх. Гэвч нөгөө талаас харвал зүүний чиглэлтэй, халамжийг зорилгоо болгодог МАН-ын тэргүүлсэн Засгийн газар хэтэрхий харгис шийдвэр гаргалаа гэж хэлж болно. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгөндөө жилд төлөх хүүгийн хэмжээг хэлдэг. Бодлогын хүү өндөр байснаар арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгддэг. Ингэснээр олон мянган аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкууд үүд хаалгаа хааж, тэр хэрээр зах зээлээс аж ахуйн нэгжүүд арчигдахад хүрнэ. Сөрөг хүчин байсан өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан бодлогын хүү 13.5 хувь байгаа нь буруу, маш олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлалаа хэмээн эсэргүүцэж, олон ч гишүүд аж ахуйн нэгжүүдийн хувь тавилангийн төлөө санаа чилээж байгаагаа илэрхийлж байлаа. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, өдгөө Сангийн сайдаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн нарын олон ч гишүүдийн амнаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурлаа, зээлийн хүүгээ бууруул, мөнгөний бодлогын хүү хэтэрхий чанга байна гэх үг гарч байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй.

 

Гэтэл тэд эрх барьж эхлээд л өмөөрч байсан хэсэг бүлгийнхээ өр лүү өшиглөх шийдвэр гаргаж орхив. Хамгийн хачирхалтай нь Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа арилжааны банкуудад зээлийн хүүгээ бууруулах чиглэл өгч байлаа. Гэтэл өчигдөр гарсан энэ шийдвэрээр хүү буурах бус харин ч улам илүү нэмэгдэх нь тодорхой болж байна. Амьтай голтой төдий гэлдэрч буй ипотекийн найман хувийн зээл ч үндсэндээ зогсонги байдалд орно гэсэн үг. Арилжааны банкууд хэзээд эрсдэлтэй алхам хийхгүй.

 

Тиймдээ ч Төвбанкны гаргасан шийдвэрийг сөрж, Ерөнхий сайдын шийдвэрийн төлөө зээлийн хүүгээ бууруулж, эрсдэлтэй нөхцөлд зээл их хэмжээгээр гаргахгүй билээ. Тиймдээ ч төгрөгийн үнэ цэнээ хадгалах гэсэн Төвбанкны шийдвэр жоомыг биш гэрээ шатаах шийдвэр болон хувирчихлаа. Үүнийг ч мэргэжлийн эдийн засагчид дуу нэгтэй ярьж эхэлжээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ам  ажил нь алд дэлэм зөрөөд байгаа нь хачирхалтай. Гаргасан шийдвэр бүхэн нь ч нөгөөтэйгөө зөрчилдөж байгаа учраас ар араасаа хийсэн энэ ноцтой мэдэгдэл өнөөдрийн эдийн засгийн бодит байдал уу, эсвэл дараагийн нүхээ ухах гэсэн улс төрийн шоу төдий юу гэдгийг ялгахад бэрх.

 

Төсвийн үрэлгэн зардлыг тэвчиж төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг хасч хэмнэлт хийх шийдвэр гаргасан атлаа дэд сайд гэх ямар ч хэрэггүй албан тушаалыг дахин бий болгож төсөвт дарамт учруулав. Зээлийн хүүг бууруулж, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа бодлогын хүүг нэмэгдүүлж нөгөө гараараа тэдний хүзүүнд олс углаж орхив.

 

Энэ мэтээр нэг гараар хийснээ нөгөө гараараа устгаж буй Засгийн газар, Сангийн яам, Монголбанк ямар гэгчийн замыг сонгоод буйг хэлэхэд эрт байна. Энэ бүхний төгсгөлд улсаа тэр чигээр нь барьцаанд тавьж олон улсаас валют зээлж, өөрсдөө ямар ч шийдвэр гаргах эрхгүйгээр барьцаалагдах “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр арга алга хэмээн мэдэгдэл хийвэл гайхах зүйл үгүй болох нь ээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Б.Өнөртогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халх:
Dollariin khadaglamjiin khuug baikhgui bolgoo ch dee manaikh shig gadnii mungund khadgalamjiin khuu ugdug teneg uls bna uu
2016-08-21
Tsog:
AN iin har balag yaj arilgana da
2016-08-20
Зочин:
Гадаадын эдийн засагчид биднээс илүү мэдэж байсан учраас л 2 жилийн өмнөөс л Монгол улс 2018 он гэхэд дамдуурлаа зарлана гэж анхааруулж бсан шүү дээ!!! АН-хан одоо задаргаа нь гарахаас айцгааж иймэрхүү мэдэгдлүүд хийцгээж байгаан. Ард түмнийг дэндүү басамжилцгааж байна даа та нар!!!!
2016-08-20
Монгол хүн:
ОУВС гэдэг бол олон улсын эдийн засгийн алуурчдын байгууллага шүү дээ. Түүний зөвлөгөөг Монгол 20 жил дагаж, эцэстээ дампуурахдаа хүрнв. Тонгол тндний зөвлөгөөгшөөр ийм болсонд тэд ямар их баярлаж байна гээч??????????????????
2016-08-20
Zochin:
Ard tumen ene ZASGIIN GAZAR IIG ninja,chenjjiinh gej Oilgoj bnaa.
2016-08-20
Зочин:
gadnii uls mongoliig ailiin gologdol huuhed shig l harna
2016-08-20
Галдан:
Монгол улс өрөнд орчихсон төрийн данс нь хоосорчихсон гэдгийг дэлхийн банк валютын сан гээд дэлхий даяараа мэдэж байгаа илт зүйлийг харин АН ард түмнээсээ нууж байсан юм Тэгээд одоо нэг их сүржигнээд байх хэрэггүй Энэ бол сөрөг хүчнээ харлуулах гэсэн бас ард түмнээ тэнэг дүлий гэж боддог АН-н ханы увайгүй зан
2016-08-20
Галдан:
Монгол улс өрөнд орчихсон төрийн данс нь хоосорчихсон гэдгийг дэлхийн банк валютын сан гээд дэлхий даяараа мэдэж байгаа илт зүйлийг харин АН ард түмнээсээ нууж байсан юм Тэгээд одоо нэг их сүржигнээд байх хэрэггүй Энэ бол сөрөг хүчнээ харлуулах гэсэн бас ард түмнээ тэнэг дүлий гэж боддог АН-н ханы увайгүй зан
2016-08-20
Зочин:
Buteen baiguulaltiig undur huutei bondiin munguur hiisniig humuus yagaad oilgohgui baina b
2016-08-20
ih haan:
Nam nertei hulgaichud tur barij buig ugluu bur nadad sanuulj baigtuun
2016-08-20
bugdeeree saihan ulij muurtsguue kk:
Umbuuuuuuu uuuuuu aaaaaviiiiiuuuuuu kkk inged mongol ard tumnii saruul uhaaan muhuj bbugd mal bolvooo huurhii
2016-08-20
Аксиом:
Обшор дансан дахь мөнгө бол хулгайч нарын хулгай хийж Монгол орноо үйгүйрүүлж, ядууруулж, өрөнд бариулсан мөнгө шүүдээ, Хүүхдээ хооллох аргагүйн эрхэнд 10000 төгрөг хулгай хийгээд 7000 нь байсан эх 10 жилээр таслагдсан түүх бий биздээ. Харин энэ хулгай нарт ямар ял оноох бол аль хир шудрага хандах нь вэ гэдгийг монголын ард түмэн харж байна.
2016-08-19
Аксиом:
Обшор дансан дахь мөнгө бол хулгайч нарын хулгай хийж Монгол орноо үйгүйрүүлж, ядууруулж, өрөнд бариулсан мөнгө шүүдээ, Хүүхдээ хооллох аргагүйн эрхэнд 10000 төгрөг хулгай хийгээд 7000 нь байсан эх 10 жилээр таслагдсан түүх бий биздээ. Харин энэ хулгай нарт ямар ял оноох бол аль хир шудрага хандах нь вэ гэдгийг монголын ард түмэн харж байна.
2016-08-19
Zochin:
Teneg, haana yabj baigaa teneg be chi.
2016-08-19
Zochin:
Hutc, tegj yarih yum bol 2011 ond MAN halamjiin mongo taraagaad toriig mongogvi bolgoson, Chalco geed gadaadad ih hemjeenii or tabisan ANam 2012-2016 oni hoorond ene bvgdiig zohitcuulj gadaad oroo tolj, bvteen baiguulalt hiij toeiig mongotei bolgoj l baisan.
2016-08-19
зочинд:
хэ хэ насанд хүрэхээр нь хүүхэд төрүүлнэ
2016-08-19
Зочин:
an nam hiij bolood bsan man nam hiij boldoggui ulam muutgaj bhiin.man nam zasgaa bguulaad ajil hiivel hiiheer hugtsaa ongorloo yu hiiv yuch hiisengui 2 saidn medegdel hiij mongoliin ediin zasgiig bulshilchihlaa
2016-08-19
Зочин:
АН гэртээ шатаагаад гарчихсан, МАН шатаж байна гэж дуудлага л өгсөн байлтай. Шинэ засгийн газар одоогийн байдлаар гаднаас нэг ч -н зээл аваагүй байна, зээл ч олдохгүй л дээ. Арга ядаад л ОУВС-нд найдаж сангаа бариулж мөнгө зээлэх вэ дээ
2016-08-19
зочин:
Гэрийг бол АН-н гамингууд аль эрт шатаачихсан. Шатаахаасаа өмнө гаднаас баахан мөнгө зээлж аваад оффшор данс руугаа зөөчихсөн. Харин одоо энэ өрөнд баригдсан гэрийг яаж эргүүлж босгох вэ гэдэг асар хүнд үүрэг МАН-д ноогдоод байна. Дөрвөн жилийн дараа бид ажлыг нь дүгнэх болно. Ажлаа аваад сар болж байгаа Засгийн газраас өмнөх хорлон сүйтгэгч дайснуудын хариуцлагыг нэхэж таарахгүй.Дөнгөж сая төрсөн охиноос хүүхэд төрүүл гээд шаардаад байж болохгүй биз дээ.Ядаж насанд хүрэг дээ..
2016-08-19
Zochin:
Hutc, tegj yarih yum bol 2011 ond MAN halamjiin mongo taraagaad toriig mongogvi bolgoson, Chalco geed gadaadad ih hemjeenii or tabisan ANam 2012-2016 oni hoorond ene bvgdiig zohitcuulj gadaad oroo tolj, bvteen baiguulalt hiij toeiig mongotei bolgoj l baisan.
зочинд:
хэ хэ насанд хүрэхээр нь хүүхэд төрүүлнэ
ХЭХЭ:
МАН ГЭРЭЭ ШАТААЧИХЛАА
2016-08-19
ХЭХЭ:
БАЛТ ӨВӨӨ ЧИ ҮХЭЖ ДАЛД ОР
2016-08-19
ХЭХЭ:
БИД МАН-Ы МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОСОН БОЛОХООС ТЭНЭГЛЭХИЙГ НЬ СОНГООГҮЙ
2016-08-19
ХЭХЭ:
МАНААС МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НЬ НЭН ТЭРГҮҮНД ШААРДАХ НЬ ЗӨВ
2016-08-19
Зочин:
МАН-аас мөрийн хөтөлбөрийг нь нэхэлгүйгээр улсаа хямралаас гаргуулая.
2016-08-19
ХЭХЭ:
МАНААС МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НЬ НЭН ТЭРГҮҮНД ШААРДАХ НЬ ЗӨВ
Балт:
Ан хулгайчуудын идсэн .сүйрүүлснииг нуугаад дараал бхуу тээ ..хуцдаг бол бгаа юм бгаагаараа бсан нь дээр ...АН хулгайчуудтай хуйвалдаж .дуугай байхгүй шүү ..ӨШӨӨ УХАЖ ГАРГА .МАШ ИХ ХУЛГАЙ БГАА . ДАРАА НЬ ЧУЛУУГААР ЦОХИЖ АЛ
2016-08-19
ХЭХЭ:
БАЛТ ӨВӨӨ ЧИ ҮХЭЖ ДАЛД ОР
124578966:
Түүхий эдээ татваргүй Хятадад гарга, Зээлээ хүүгээ нэм гээд шийдвэр гаргачихаар Үндэсний үйлдвэр бүгд хаалгаа барилгүй яахав дээ. Гадаадаас хямд бонд ч олдохгүй, хүү МАН-ын мэдэгдлийн дараа 4,75-аас 8,75 хүртэл нэмэгдчихлээ. БИД ЮУ хийчихэвээ.
2016-08-19
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-19
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-19
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-19
Зочин:
Энэ МАН ямар увайгүй юм бээ та нар монголын төлөө хэзээ ч юу ч хийгээгүй шүү дээ та нарт асар их боломж, хугацаа байсан шдээ
2016-08-19
Зочин:
харин тийм.Хяналтаас гадуур хэд хэдэн төсөвтэй хэнд захирагдаж бодлого явуулдаггүй төв банктай 4 жил болсон.Санхүү банкны сахилгаас гадна ийм байдалд оруулсан нөхөдтэй хатуу юм амсуулж, дэг сахиж байж өндийнө.Илүү хатуу бодлого ч хэрэг болж мэднэ.
2016-08-19
Иргэн:
Өнөртогтохоо?! Наад үгээ тэр АН-ынхандаа л хэл. Захиалгаар ингэж бодит байдлыг гуйвуулж бичих нь урьд цагийнхаар бол их нүгэл юм шүүдээ. Урьдах төрийн эрх баригчдын алдааг наадуул чинь засах гэж ёстой шар махтайгаа хатна гэгч л болж байх шиг байна. Ажил хийж байгаа хүмүүст бүү садаа бол... Чамд л гай болноо? ийм юм бичиж байхын оронд өөр гэгээлэг бодитой юм бииж байвал бид баярлахаар байна.
2016-08-19
Зочин:
харин тийм.Хяналтаас гадуур хэд хэдэн төсөвтэй хэнд захирагдаж бодлого явуулдаггүй төв банктай 4 жил болсон.Санхүү банкны сахилгаас гадна ийм байдалд оруулсан нөхөдтэй хатуу юм амсуулж, дэг сахиж байж өндийнө.Илүү хатуу бодлого ч хэрэг болж мэднэ.
Зочин:
Юу хийсийн? Ханш л нэмээ биз дээ
2016-08-19
ХОХЬ НЬ:
ЗАЯА ЧИНЬ ТЭР, ХЭН СОНГО ГЭСЭН ЮМ
2016-08-19
po:
AN.s deer ym hj bnda zasag awad sar garan blj bn
2016-08-19
Зочин:
Юу хийсийн? Ханш л нэмээ биз дээ
Хохинэээээ:
Яаааг үнэн
2016-08-19
Teneg setguulch:
Аль 2015 оны сүүлчээс эхлээд цалин тавьж чадахгүй болоо биз. Хүмүүс ийм тэнэг болчоо юу
2016-08-19
Zochin:
Teneg, haana yabj baigaa teneg be chi.
bayaraa:
MAN butehgui namdaa odoo yuch hiihgui duugai suussan humuus bn
2016-08-19
Хохинэээээ:
Яаааг үнэн