Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэллээ

img

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B,C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн байна.

 

 Вакуинжуулалт 2016 оны 08 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ