Улсын нийслэл хөгжих гээд байна уу, мөхөх гээд байна уу

img

 

Навчис гандаж, сэтгэл хоосроод намрын улирал уйтай шүү цаанаа аа.  Наадам өнгөрөөгөөд гол ус бараадан  хэд хоног амарчихаад  ижил дасал болсон  утаат  Улаанбаатараа  үгүйлэн санасаар иртэл дүлий дүмбэ оргисон, хачин гунигтай хот  угтав.  Урьд нь хэзээ ийм байлаа.  Миний санах нь ээ, өнгөрсөн дөрвөн жилд улаанбаатарчууд  гүн нойрондоо автаж хоносон нь цөөхөн.  Өндөр барилгын оройд өргөгч цамхаг бүхий кранууд өдөржин шөнөжин ажиллаж, их хотын гудамжаар зуурмаг ачсан машинууд сүлжилдэн давхилдахтай зэрэгцээд  элэгдэж, хуучирсан асфальтаа хуулан шинэ зам тавьж, улаанбаатарчууд  шоргоолж аятай хөдөлмөрлөцгөөсөн.  Ааштайхан авгай хүүхнүүд, өвгөд хөгшид барилгачид шөнө унтуулахгүй байгаагаас даралт ихэслээ хэмээн Хотын даргад гомдол мэдүүлж байсансан.

 
 
Харин одоо ад шоо үзэх зүйлгүй болцгоон зам, барилгын ажлууд таг зогсч.  Үзээд өгье ч сум нь хөдлөн ажиллаж байгаа цамхагт кран Монгол Улсын нийслэлийн зургаан дүүрэгт алга.  Зуны бороо усанд идэгдэж, цөмөрсөн зам нь арзайгаад л.  Түүн дээгүүр харайлгасан жолооч нар хараалаа урсгаж дуусч буй.   Дүүрэн зорчигчтой автобус онгойж харлах нүхэн дээгүүр хэд харайлгаад л тэнхлэг нь хазайж, дугуй нь хагараад жагсаалаас гардаг юм гэнэ лээ.  


 
Түүнийг  нөхөж завсарлах  үүрэг бүхий   Хот тохижуулах газар гэж уг нь байдаг л байлтай. Бодвол дарга цэрэг нь солигдоод хайхрах  эзэнгүй болсон юмдаг уу даа.  Өглөө бүр иймэрхүү өнгө төрхтэй гундмал, гандмал нийслэлийн гудамжаар алхахаар  сэтгэл  дагаад бүх зүйл  хоосон мэт санагдаад  явчих юм.   Заримдаа  “Дулмаа минь л бодогдоод байх юм “ гэдгээр өөрийн эрхгүй өнөө муу Үүлийгээ  үгүйлээд эхлэх юм гээч.  Бурхан болчихсон биш дээ, яаж ийж байгаад ирэх дөрвөн жилийг тэсчихвэл ч учир нь олдох байх, улаанбаатарчууд буруу сонголт хийсэн гэмээ ухаарна  хэмээвч цаг хугацааг дэмий  алдаж буй гэж бодохоор  тогтож суух газраа олж ядах юм.  


 
Үүнд бид өөрсдөө буруутай. Ухаан зараад нийслэлийнхээ удирдлагуудад итгэл үзүүлсэнсэн бол  АН-ын эхлүүлсэн “Гэр хорооллын барилгажилт”, “ Сайн хашаа” мэтийн  төсөл хөтөлбөрүүд үргэлжлээд зогсохгүй улаанбаатарчууд хэдэн зуун  модон жорлон, утаа саагиулах яндангаасаа салах байлаа.   Хэдхэн хоногийн дараа  гэр хорооллынхон утаагаа үйлдвэрлээд эхэлнэ.  Тэр цагт л бүхнийг ойлгох байх даа. Уг нь дээрх хөтөлбөрүүдийг АН нийслэлийн төсөвт дарамт болохгүйгээр иргэн,  банк , аж  ахуйн нэгж гурвын  харилцан ойлголцол, гурвалсан гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж өгсөн хэрэг.   


 
Өнөө өглөө гэхэд л хотын төв гудамжинд хэзээ нурж,  хэн нэгнийг алах бол гэмээр том том самбарууд  шил дараад босчихож. Зар сурталчилгааны самбарууд чухамдаа мөнгийг цагаар хүүлдэг юм гэнэ лээ. Мэдээжийн хэрэг тэрхүү самбар хэн нэгэн ядарсан иргэнийх биш. Хотын удирдлагуудад нөлөөлж чадсан бизнесмений өмч нь  ойлгомжтой.


 
Түүнчлэн  ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ.  Иргэдийн ихэнх нь хөдөө гадаа явсан амралтын хоёр сард нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулж чадахгүй байгаа нийслэлийн  өнөөгийн удирдлагууд хичээл сургууль эхлэхээр яах юм бол.  Төрөөс мөнгө нэхээд сууж байдаг нийтийн тээврийнхэн угжныхаа мөнгөнд цадчихаад үдшийн 22 цагтай уралдаад бааз руугаа уралдаад алга болдог болжээ.  Аргаа барсан иргэдийг   хэд гурваараа нийлэн таксидах эсвэл микродох гэсэн хоёр  боломжийг хүлээж буй.


 
Микронд зогсоогоороо зорчих  ч энүүхэнд болсон гэнэ лээ. Бас нэг хэлэх зүйл бол иргэдийн талархлыг  зүй ёсоор  хүлээж байсан нэг цэгийн үйлчилгээ эдүгээ  ор нэр төдий болсон байна лээ.   Ихэнх нь ээлжийн амралтын эдэлж буй гэж байгаа ч чухамдаа 2012 оноос хойш төрийн албанд ажилд орсон төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомтго гэсэн МАН-ын даргын тушаалд хамрагдчихаад мэдэгдэл ирэхийг хүлээж байгаа маргаашийн ажилгүйчүүд аж.


 
Ингэхээд бодохоор Монгол Улсын нийслэлд болж бүтэж байгаа зүйл алга мэт. Зул бөхөхийнхөө өмнө бадмалдаг гэдэг шиг  хот маань   мөхөхийн өмнө  маш богино хугацаанд хөгжсөн  юм биш байгаа.  С.Батболд дарга УИХ-д хэдэнтээ сонгогдохдоо төрж өссөн Төв аймгаа хөгжүүлж чадаагүй  билээ. Тийм хүн улсын нийслэлийн хөгжлийг тодорхойлж, сая илүү хүн амтай их хотын иргэдийг хоногийн хоолтой, бусдын царай харуулалгүй авч явна гэдэг нь  юу л бол. Эргэлзэж л байна шүү.

 

Ч.Чулуунцэцэг

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.:
hotiin dargaa nalaihiin zamiig hurdan taviachee guij baina
2016-08-24
Зочин:
Хот хогондоо дарагдаж Энд тэнд том самбарууд нь сэргэж байх шив дээ енгерсен дервен жил хот гудамж замууд унэхээр эзэнтэй юм шиг бужигнацгааж ногоон хувцастангууд замын цэвэрлэгч нар Хайс хашаагаа хуртэл угаацгааж Байсан шуу
2016-08-23
Зочин:
haha evderhii zamaa zasahgui bna gene uu? ugaasaa ted nar chin amarhan evdreh yum hiicheed l jil bolgon saijruulah nereer avaad l suuj bdag bizdee, ter Batuul chin uneer sain baisin bol tavisan zam ni yadaj 10 jilee daah l yostoi shd, undue hugjiltei ornuudin zam ni tegj amarhan nuh garaad bdaggui l yum bnadag. het neg talig barij hot huduu namaar taltsaj hereldehee bolimoor yum
2016-08-23
бодбаатар:
Бат Уул ч унээр зангарагтай дарга байжээ. Хот нэг л биш. Ялахдаа хог нь ч овоор ч эхэллээ. Бат Уул уг нь ажилчдаа аваад явчаагуй байлтай
2016-08-23
бодбаатар:
Бат Уул ч унээр зангарагтай дарга байжээ. Хот нэг л биш. Ялахдаа хог нь ч овоор ч эхэллээ. Бат Уул уг нь ажилчдаа аваад явчаагуй байлтай
2016-08-23
бодбаатар:
Бат Уул ч унээр зангарагтай дарга байжээ. Хот нэг л биш. Ялахдаа хог нь ч овоор ч эхэллээ. Бат Уул уг нь ажилчдаа аваад явчаагуй байлтай
2016-08-23
Зочин:
Хэлээд яахав. Бослого гаргалтай биш 4 жил хүлээж дээ. Аягүй бол дахиад МАН-ыг гаргачихаж мэдэх л улс.
2016-08-23
Зочин:
Санал нэг байна.
2016-08-23
иргэн:
За яахав АН мөнгийг нь үрээд хөрөнгөгүй учраас ажил явахаа байж.Тэгвэл дамчид,шагчид гудамж дүүрэн ярайгаад л,эмээ,өвөө,ТҮЦүүд чөлөөтэйхэн шиг тамхиа ширхэглээд л,автобуснууд буудал дээр хөгшид хүүхдээ хаяж давхиад л,зам бөглөрч хэдэн цагаар түгжээнд ороод л ... эдгээрт мөнгө хөрөнгө орохуу МАНынхаан,өмөөрөгчидөө
2016-08-23
Зочин:
MAN _YN ene KHUDUUNII LALAR ULAANBAATRYG MINI JINKHENE BALLANA DAA , TENEG ARD TUMNIIG MALLAJI BAIKHAD MAN -D IKH L AMAR BAIKH , KHOKHIN EE BODLOGOGUY TENEG BAIWAL BOROONOOR CHONO GEDEG SHIG MAN-YN LALARUUD ODOO BUTEEKH BISH AWGAI KHUUKHDDEEE ALT MUNGU , BAIR SUUTS , MASHIN TEKHNIKEE L BODNO
2016-08-23
Зочин:
Зарим сонгогчидын боловсрол дутуу гэнэн байнаа ялсан МАН маргааш нь хот улам гоё болох юм шиг бодох юм МАН д БатҮүл шиг дарга байхгүй Тэгээд МАН юун хотоо хөгжүүлэх манатай намыг спонсорлосон өртэй компаниуд хувь хүмүүсийн өрийг дарах ажлаа эхлээд хийнэ МАН үндэсний эрх ашгаа бодож БатҮүлээ даргаар нь тавьж болно шүү дээ
2016-08-23
Hotiin Irgen:
Chuhamaa chuham. Yaaaaaaag UNEN gej dodohoos nugnii min nulumas bumborch bn. Eeeeeee HALAG gej Dee CHAABAAS. HAIRAN 4 JIL, UUL BAATAR munch ih um hiij, HOT min GOE boloh baisan daa Tamin. Daanch yaaaaab daa!!!!!!!. ESBEL. Bugdeeree BOSTSGOOOOOOOOOYOO! Edniig abch hayyaaaaa!!!!!!!
2016-08-23
Зочин:
Санал нэг байна.
Зочин:
harin tiimee,,,4 jil iim bna gej bodohoor uur hureed bna shuu,,,,daraa jilees uur hunii tuhai bodno bgaa,,,ta mini,,,,,
2016-08-23
Харүүл:
Улс орны сан хөмрөгийг баруун солгойгүй хуссан АН ын эрх баригчид минь ,, Сэтгүүлч ,, гэж өөрийгөө бичиж баййгаа амьтанд захиалга өгч бичүүлэхээр ард түмэн итгэнэ гэж бодоо юу горьд. Та нарын яаж дагжин чичир ч байгааг бүгд мэдэж байгаа удахгүй нүгэл нь нүдээрээ гарга гэгч болно доо
2016-08-23
xun:
yana da UB xot mini...xot neg l bish bolchloo.S.Batbold ajil xiij chadaxgui ni ee tamini.bodlogiin chanartai,tushaal zaavar xuleesen uchnuun ajil xuleegded bxad xudluguxgui ni ene MAHgar batsaan.yaana ve xumuuse...BUX AJIL ZOGCHILOO...
2016-08-23
Мон:
Миеэгиин зарц хотоос зарах юмаа л хайж бгаа . Угаасаа мөнгө ч бхгүй.Юу? хөгжих юу? бүтээн байгуулалт.
2016-08-23
иргэн:
Хотод төрсөн хотын унаган хүүхэд л хотоо хөгжүүлж чадна, үүнийг бүр хуульчилмаар байгаа юм!!!
2016-08-23
Зочин:
Yag ynen shyy tiim baisan.Odoo tegsen hezee iy hiih ium boldoo geed l................
2016-08-23
Зочин:
Hot neg l sonin bolchloo.Zogsson ch ium shig.
2016-08-23
Зочин:
teneg ard tumen tenegeeree duusnaa gej hohi ni odoo hotoor duuren sambar, evderhii zam, utaa, bohir gudamj hohi ni ee hohi ni taarsan shuudainuud shavar shavhaindaa amdarch dee! su. batbold bol tuv aimgiin hemjeend setgene tuv aimgaas ulaanbaatar iluu l hugjiltei bna shuu dee gej yriad hotiin mungiig tanaj bn tsaana chin. huduunii hun huduuguuruu l setgene
2016-08-23
Зочин:
teneg ard tumen tenegeeree duusnaa gej hohi ni odoo hotoor duuren sambar, evderhii zam, utaa, bohir gudamj hohi ni ee hohi ni taarsan shuudainuud shavar shavhaindaa amdarch dee! su. batbold bol tuv aimgiin hemjeend setgene tuv aimgaas ulaanbaatar iluu l hugjiltei bna shuu dee gej yriad hotiin mungiig tanaj bn tsaana chin. huduunii hun huduuguuruu l setgene
2016-08-23
Зочин:
мэдлэг чадвар муутайгаан мэдээд ажилгүй болчих вий гэж санаа зовсон хүний л гоншигнол байна. Та нар 2012 онд хотын эрхийг аваад л маргаашнаас нь гялалзуулаад эхэлсэн үү. Дөнгөж ажлаа авч байгаа хүнээс биш харин 4 жил идэж уусан та нараас үр дүн асууж шаардмаар байна. Өөрийн чинь бичсэнчлэн эвдэрхий замаас өөр юу хийсэн юм та нар ? бүтээн байгуулалт хийх мөнгө та нар үлдээсэн үү?
2016-08-23
Зочин:
Ajil hiihiig n haraad l baij baigaach dee! Yun uilan duugarsan archaagui um be dee. Jil ch boloogui humuusees yu neheed baigaa um be?!
2016-08-23
ёсооор болов:
Ард түмэн ийм л байхыг хүссэн. Одоо яахав. Үүлийн даргын үед Улаанбаатарт өнөөдөр ямар шинэ ажил, ямар шинэ санаа хэрэгжих бол гэж сэрдэг бол өнөөдөр унтсан улаанбаатар. Хүмүүсийг зоригжуулах ажил, шинэ бүтээн байгуулалт таг. ийм байхыг хүсэв. Ёсоор болов.
2016-08-23
Зочин:
Yag ynen shyy tiim baisan.Odoo tegsen hezee iy hiih ium boldoo geed l................
Зочин:
MAN niisleliig butsaagaad evden suitgej uursdiin mungu olox xeregsel bolgon.Sunduigaas avaxuulaad gazriig ch yostoi zarj ugnu biz.
2016-08-23
Иргэн:
Гантөмөр менежер хийхээр яахуу?
2016-08-23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ.:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ.:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-23
Балт:
Битгии уйлан дуугар .унган жороол ..төриин дансыг улайтал хувааж цусалчхаад .юү хуцаад бгаан ..ингэж илиирч бгаад .баахан бослого тэмцэлд урайлж дуудна..идсэн уусан луйвардсанаа үймээн самуун дэгдээж дарж булж авах санаа ..ЭНЭ МЭТ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛУУДЫН ГАРААР ХИИЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ ..ТЭХ ТУСАМ НЬ ЦУСТАЙ Н ХУТГААД ӨГӨХТҮН
2016-08-23
Заяагүй муусайн хөдөөнийхөн гай боллоо:
Үүл дарга шиг хотын дарга МАН-д байлаа юу??? Хотын вэбсайтад тавьдаг байсан бүх тушаал, шийдвэрүүд тавигдахаа байж дахиад далдуур, нууцаар хийдэг арга барил руугаа орж байгаа юм байна лээ. Арай ч дээ!!!
2016-08-23
Заяагүй муусайн хөдөөнийхөн гай боллоо:
Үүл дарга шиг хотын дарга МАН-д байлаа юу??? Хотын вэбсайтад тавьдаг байсан бүх тушаал, шийдвэрүүд тавигдахаа байж дахиад далдуур, нууцаар хийдэг арга барил руугаа орж байгаа юм байна лээ. Арай ч дээ!!!
2016-08-23
Puck M .A .N !!:
GEREE ZASAAGYI BJ TUR ZASNA GEJ YU bsiin!!
2016-08-23
Puck M .A .N !!:
Geree hynd ymar undur alba daatgaad ugchuu vee?? Miegiin Durakaa ,chadahgyi bol zailaad uguurei hulgaichuudaa
2016-08-23
Puck M .A .N !!:
GEREE ZASAAGYI BJ TUR ZASNA GEJ YU bsiin!!
Зочин:
УЛСЫН НИЙСЛЭЛ МЕХНЕ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. YГЭЭ ОЛЖ БИЧ.
2016-08-23