Сангийн сайд төсвийн төслийг өргөн барилаа

img

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.
 
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан талаар Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -3.4 хувьтай байхаар тусгагдсан байна.
 
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.
 
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
 
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Улсын Их Хурлын даргад Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
 
Харин төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болох юм байна.
 
Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хоёр хулгайч намд авсан компаны захирлуудын мөнгийг төрөөс яаж буцааж авах төслөө өргөн барьж байна.Төсвийн төсөл хүлээн авч байгаа нь намын дарга бөгөөд их хурлын дарга,Төсөл өргөн барьж байгаа нь Сангийн сайд гэх сайхан сэтэртэй намыг санхүүжүүлсэн тэрбумтан. Төрийн төсвийг яаж танаж,танасан мөнгөнөөсөө намыг санхүүжүүлсэн хэдэн том компани,корпрацийг эргэж санхүүжүүлэх асуудал явж байгаа.Эцэст нь хэн хохирох вэ? төр бас төрийн дунд доод шатны албан хаагч нар.
2016-08-24
Зочин:
2016 оны эхний _ сард төсвийг хамаагүй зарсан ш дээ одоо шалгах хэрэгтэй
2016-08-24
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-08-23
Зочин:
дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2016-08-23
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-08-23
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2016-08-23
Зочин:
Tusuviin mungiig huvaaj ideh sanalaa urgun barij bain
2016-08-23
СЭХЭЭТЭН:
ЦЭДЭНБАЛ АГСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ. 40 ЖИЛ ТӨР БАРЬЖ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГЫГ САЙН ХАДГАЛЖ ГАЗРЫН ДООРХИ БАЯЛАГАА УХААГҮЙ ШҮҮ. ЦИВИЛИЗАЦИЯ -УЛС ЭХ ОРНЫГ ОРНЫ ДААВУУ, НҮҮРЭЭ УХААДАГ БОЛГОСОН. ХӨГЖҮҮЛСЭН. ТИИМ ДЭЭ Ч ОДОО БИД БҮГД ҮНЭТЭЙ ГАР УТАС БАРИАД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. НУТАГ НУГА ГЭМЭЭРГҮЙ БАЙНА. БИ БОЛ ХАН ҮНДЭСТЭН Л ДЭЭ.
2016-08-23
СЭХЭЭТЭН:
САНГИЙН САЙД МААНЬ НЬ АРГАГҮЙ Л ИНЖЕНЕРИЙН ТОЛГОЙ БАЙНА ЗӨВ ХЭРЭГГҮЙ БҮХ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ, 5-60 САЯ ТӨГРӨГ ЦАЛИНГ ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭНД ОРУУЛЖ БОДОХ, ОЮУТНЫ 70000 ӨГӨХГҮЙ БАЙХ. ДАРГА НАРЫН УТАСНЫ МӨНГӨ, МАШИНЫ БЕНЗИНЫ МӨНГӨ, ТОМ МАШИНЫГ ЖИЖИГ ПРУСААР БОЛИХ ЯВГАНААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ХОЙД ИХ ГҮРНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯВГАНААР ЯВЖ ХОШУУЧИЛДАГ БАЙСАН ОДОО МАНАЙХААР ЯМАР ДАРГА НЬ ЯВГАНААР ЯВАХЫГ ХАРЖ Л БАЙЯ
2016-08-23
зүрх судас:
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга билчэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-23