520 сая төгрөгийн залилангийн талаар мэдээлнэ

НҮБ-ын байранд
10.00 цагт тус байгууллагын Хүүхдийн сангаас Монгол Улс дахь хүүхдийн ядуурлын талаарх судалгааны үр дүнг танилцуулна.
Төрийн ордны "В" танхимд
10.00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Кемпински зочид буудлын Алтай танхимд
10.00 цагт "АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛТЫГ БУУРУУЛАХ МЕХАНИЗМ БОЛОХ ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМЫГ ДЭМЖИХ НЬ”сэдэвт семинар болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт "Алтан харилцаа" компани 520 сая төгрөгийн залилан хийсэн талаар хохирогчид нь мэдээлэл хийнэ.
“Bluymoon” арт галлерейд
18.00 цагт Уран бүтээлч М.Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ