389 хүүхэд харагчид зөвшөөрөл олгожээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 1885 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдсан байна.
Хагас жилийн байдлаар хүүхэд харагчийг бэлтгэх 5 өдрийн сургалтаар:
- Баянзүрх дүүрэгт 223,
- Сонгинохайрхан дүүрэгт 198,
- Баянгол дүүрэгт 135,
- Хан-Уул дүүрэгт 106,
- Чингэлтэй дүүрэгт 55,
- Налайх дүүрэгт 16,
- Багахангай дүүрэгт 1 хүүхэд харагч нар, нийт 765 хүн бэлтгэгдэж гэрчилгээ авсан байна. Хүүхэд харагчийн гэрчилгээ авсан 765 хүнээс 400 гаруй хүүхэд харагч үйлчилгээ эрхлэх байраа шалгуулах хүсэлт гаргаснаас 389 хүүхэд харагчийн 181 байранд дүүргийн Засаг даргын “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл” олгогджээ.
Зөвшөөрөл авсан 389 хүүхэд харагчийн үйлчилгээнд өнгөрсөн дөрөв, тавдугаар сард нийт 1885 хүүхэд хамрагдсанаас 79 нь хөгжлийн бэхршээлтэй хүүхэд аж. Энэ нь нийслэлд олгогдсон нийт 5913 квотын 31,8 хувь нь юм байна.
Долдугаар сард Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 3 удаагийн сургалтаар нийт 89 хүүхэд харагчийг нэмж бэлтгэжээ. Одоо дүүргүүд Хүүхэд харах үйлчилгээг есдүгээр сараас эхлүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган шинээр үйлчилгээ эхлэх хүмүүст арга зүй, мэдээлэл өгөх, дараагийн санхүүжилтийн тооцоог гаргах ажлуудыг хийж байна. Мөн хүүхэд харах үйлчилгээг шинээр эрхлэх хүүхэд харагч нарын байрны үзлэг дүгнэлт хийх ажлууд Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдэд явагдаж байна. Хүүхэд харах үйлчилгээ цаашид хэвээр үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ