Интернетээр автомашин захиалаад хохирчээ

img

 

Иргэн  Э.Эрхэмбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ.  Тэд Япон Улсаас автомашин захиалгаар оруулж ирж борлуулдаг "Алтан харилцаа" компанийн удирдлагууд залилан хийж, иргэдийг  хохироосон гэв.

 

Иргэн Э.Эрхэмбаярын хувьд “Приус 20” автомашин худалдан авахаар тус компанийн дансанд дөрвөн сая төгрөгийн урьдчилгаа байршуулжээ. Гэвч захиалсан автомашин нь одоог хүртэл монголд ирээгүй байгаа аж. Энэ мэтчилэн 2015 оны арванхоёрдугаар сарын 8-наас хойш 98 иргэний 520 сая төгрөгийг залилан авч, нэг ч машин оруулж ирээгүй тухай иргэн Э.Эрхэмбаяр хэлж байна.

 

Тэрбээр “Хамгийн дээд тал нь 36 сая төгрөг байршуулсан иргэн байна. Түүнчлэн есөн сая төгрөг өгөөд хоёр машины урьдчилгаа байршуулсан хүн ч бий. Гэвч нэг ч хүн захиалсан машинаа аваагүй. Машин оруулж ирдэг компани руу нь утсаар холбогдоход “Алтан харилцаа” компанийн захирал С.Цэвэлмаа гэх эмэгтэй ямар ч  машин манайхаас захиалаагүй  гэсэн. Иймд бид тавдугаар сарын 20-нд БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус компанийн захирал залилангийн шинж чанартай байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байна. Шалгаж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Улмаар зургадугаар сарын 13-наас н.Цэвэлмаа гэх эмэгтэйд эрүү үүсгэн шалгаж, 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байна билээ” хэмээв.

 

Тус компанийн захирал С.Цэвэлмаа нь одоогоор хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм байна. Иргэд цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалт удаашралтай байгаа учраас Өргөдлийн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг дээд шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ. Мөн түүний гэр бүлийн хүмүүс болох н.Халиунбат, н.Батгэрэл, н.Буянжаргал нарыг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

“Алтан харилцаа” компани нь автомашины захиалгыг интернетээр  авдаг ажээ. Хохирсон иргэд интернетээр захиалга өгч, энэ мэт байдлаар хохирохгүй байхыг олон нийтэд санууллаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Çî÷èí:
õ¿íèé ñàéõàí ñýòãýëèéã õºñºðä¿¿ëýã÷ íàðò õàðóöëàã òîîöîæ èðãýäèéã õîõèðîëã¿é áîëãîìîîð
2016-08-24
зочин:
өө хөөрхий одоо цагт чинь интернэтээр битгий хэл нүүр нүүрээ харж тохирсон улс нэгнийгээ хулихдаад байхад даа, яасан гоомой, гэнэн, хулихдуулж дуусдаггүй, хаширдаггүй нөхдүүд вэ, яасан ч их мөнгөтөй юм, базарваань, өнөө үед цахим ертөнц шиг хэрэгтэй юм байхгүй л дээ, гэх дээ цахимаар наймаа хийнэ гэдэг ч юу л бол доо, гэнэн ч хонгорууд бол доо,
2016-08-24
mashinii chenj:
Za da iimerhuu zuil ch odoo ar araasaa olon garah baihaa da.tend zuuchildag geed garrud bol bugd l hudlaa da.dandaa japan pakistanii buruu garuudtai niilzen garuud l baidag shu de.
2016-08-24