Хүүхдийн автобусуудыг шалгаж эхэллээ

img

 

Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн автобусуудыг шалгаж эхэллээ. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж буй аж.

 

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран өнөөдрөөс энэ сарын 28-ныг хүртэл хийнэ. Шалгалтад 55 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 132 Хүүхдийн автобусыг хамруулах юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk:
Zamiin tsagdaagiin avilga avakh bas neg ajil l bizdee kk
2016-08-25