Гадаадад нуусан мөнгөө аваад ирэх сэтгэлтэй баян байна уу

img

2016 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болж чадсан МАН-ынхан яг одоо улс орныхоо хувь заяаг эргүүлэх гэж аргаа барж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхэлчихсэн, одоо л нэн даруй арга хэмжээ авахгүй бол ёроолдоо хүрчихээд байгаа энэ үед эрх баригчид жижиг сажигаас авахуулаад хэрэглэж болох бүхий л аргыг хэрэглэхээр шийдэж. Юун тэр сонгуулийн өмнө өгсөн сайхан амлалтууд, ард түмнийг жаргаана гэх утгатай мөрийн хөтөлбөр. Хол цаашаа. Одоо зөвхөн улсаа дампууруулчихгүй авч үлдэх зөв бодлого л хэрэгтэй байна.
 
Гэтэл МАН яг зөв бодлого гаргаж чадав уу. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг Ж.Эрдэнэбатын Засгийн газар яг юу хийх учраа жаахан олохгүй л байна. Яг одоогоор бол МАН-ынхан төсөв хэмнэх бодлого гээчийг л хэрэгжүүлэхээр янз бүрийн хуулийн төсөл энэ тэр санаачлаад, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа. Ямар ч байсан оюутны 70 мянга, хүүхдийн 20-оос авахуулаад өгч байсан халамжууд зогсох нь бололтой. Цаашлаад оюутнууд автобусаар үнэгүй зорчдог байсан байдал ч алга болох байх. Дээрээс нь АН-ынхны үед гаргаж ирсэн хамтын тэтгэврийн хуулийг “устгал”-д оруулах нь. Машины татвар нэмэгдэх нь. Төрийн албан хаагчдын авдаг байсан урамшуулал багасах нь тодорхой боллоо. Тэр ч битгий хэл иргэдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах ч бололтой дог.  
Болж байна. Ер нь үргүй зардал, үрэлгэн халамжийг халах хэрэгтэй байсан. Аль нам нь хамаагүй. Угаасаа АН ялсан ч гэсэн ийм хүндрэл тулж гарч ирэх л байсан. Энэ бол аль улс төрийн хүчин ялахаасаа үл хамаараад тулах ёстой байсан “хана”. Тиймээс МАН-ын хэрэгжүүлж байгаа бодлогыг хамгийн буруу гэж нэг талаас нь харах утгагүй.  Оюутанд 70 мянган төгрөг өгдөг бол угаасаа л жаахан илүү зан байсан. Бидний хамгийн гол барих ёстой бодлого бол хүн амын өсөлтийг хурдасгахад чиглэх л ёстой. Бусдаар бол тэвчиж болох бүхнийг тэвчих л хэрэгтэй юм. 
 
Харин МАН-ын хасах, танах бодлого байгаа онохгүй, амьдрах гэж ядаж байгаа иргэдийнхээ халаас руу орчихвол буруу биз дээ. Машины татвар энэ тэрийг нэмэх гэж байгаа бол арай л биш байна. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл рүү ч гэсэн халдах хэрэггүй л байх. 
 
Гэтэл яг том дарга, сайд нарын элдэв үргүй зардал руу тэгтлээ гар дүрж чадаж байна уу. Мэдээж хэмнэх хуулийн төсөлд гадаад томилолт, элдэв урсгал зардлыг хасна л гэж тусгасан гэсэн. Гэвч хангалттай бус байна. Өнөөдөр Монголын олон баячууд, улстөрчид гадаадад мөнгөө аваачаад нуучихсан. Нөгөө оффшор энэ тэр ч бил үү газар нь хав дарчихаад байгаа шүү дээ. Нэг баян нөхөр сая ам.доллараа мартчихсан байж байгаад гэнэт санаагүй юу. Дараа нь хэчнээн ч хүний оффшор данс илэрлээ дээ. Бас илрээгүй хэд байгаа билээ. Ер нь УИХ-ын 76 дотор оффшоргүй хүн цөөн дөө гэж зарим хүмүүс ярьж л байсан. 
 
Нэг хүн саяар нь мартаад байгаа юм чинь тэр гадаад орнуудад хэчнээн сая ам.доллар мартагдчихсан байгаа бол. Хэрвээ тэр их мөнгийг эх орондоо авчраад, эдийн засагтаа оруулаад, эргэлдүүлбэл хүндрэлийг эмчилж болно гэж зарим эдийн засагчид хүртэл хэлж байна билээ.  Гагцхүү эх орноо гэсэн сэтгэлтэй тийм баян Монголд байна уу, үгүй юу. Эсвэл Монголын төрд гарчихаад, хагартлаа мөнгө “идэж”, гадаадад аваачиж нуучихаад, гэр бүлээ гадаад руу явуулчихаад, байдал эвгүйтэхээр араас нь зугтаах гэж байгаа “хувалзнууд”-аар дүүрчихсэн үү гэдэг нь энэ дөрвөн жилд харагдах байх, хатуухан хэлэхэд шүү.  
 
Үнэхээр улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа бол оффшор данс байна уу, Швейцарийн банк байна уу хамаагүй, нуусан мөнгөө авчраад, эх орныхоо эдийн засгийн урсгалд цутгал болгоод л хүндрэлийг давахад туслах хэрэгтэй байна.  Мэдээж эрсдэлтэй л байх. Гэхдээ л элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа дэмнэх сэтгэл байх хэрэгтэй биз дээ. Тэр дундаа манай улстөрчид, эрх баригчдад тийм мөнгө байгаа бол хоорондоо яриад, тохироод улс руугаа татчихмаар юм. Эдийн засгийг тэтгэх ямар л арга байна, тэр бүхнийг хэрэглэх хэрэгтэй гэж нэг эдийн засагч хэлж байсан. Тийм болохоор л үгээ бараад ч болов ийм санал хэлж байна. Одоо бол дарга нарын халамж, тэтгэлэг, тусгай хангамжийн булангаас эмтэлчихээд, иргэдийнхээ халаасыг эргүүлэх л бодлого барих гээд байна шүү дээ, та нар. 
 
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lodoi:
Bugd jiipnees tatgalzah heregtei prius ynah heregtei mon ter bvh shahaani naimaag zogsoh heregtei
2016-08-26
zzz:
shudargaar olson um bol yagaad gadnii orond , nuudag dansand hiideg um be, tatvaraas l zailj baigaa shdee, bidniig teneg gej bodoo yu,,,????
2016-08-25
зочин:
Тэр оффшорт байгаа мөнгө чинь ариун цагаан хөдлөмөрөөрөө олсон мөнгө биш шүүдээ. Улсын мөнгийг луйвардсан мөнгө. Үүнийг энэ сэтгүүлч мэдэдгүй юм уу? Бичвэл бичсэн шиг бич. Ухамсартай гэх шиг луйварчин хулгайч ухамсартай байдаг уу? Бүгдийг нь улс хууль гаргаад хурааж аваад тэдгээр эздийг нь суулгах хэрэгтэй. Нэг орцны гадаад хүний байшин гээд ямар их дуулиан болж Энхбаярыг зовоож байгаа билээ. Ардчилалтай бай. Шудрага бай.
2016-08-25
zzz:
shudargaar olson um bol yagaad gadnii orond , nuudag dansand hiideg um be, tatvaraas l zailj baigaa shdee, bidniig teneg gej bodoo yu,,,????
Зочин:
ИХ ХУРЛААС АСУУГААЧ
2016-08-25
zzz:
Ard tymnii itgel avch garch irsen shine tor yaj ajillahiig harah zag bolloo,,,ed nar uls suirseniig zarlaad baigaa hymyys, yagaad suirsen shaltgaan ni todorhoi baihad horongoo olj avah ajilaa yaj hiihiig harya, herev ed nar chadahgui bol shal hudlaa gedeg ni bas haragdah bolno.,,,,yadah um alga.
2016-08-25
Иргэн:
Яаагь зөв. Үүнийг бид бүгд хүсэж байна. Үнэхээр хоосон бор авдартай засгийн газар яахав дээ. Танах юмаа танаж хасах юм аа хассан нь дээр. Ямар эх орноо алдалтай нь биш. Гэхдээ Засгийн газрын бүх саналыг зөв гэхэд хэцүү. Өөр арга боломж их байхад завал нийт ард түмэнд тулгаад зовоогоод байх шаардлагагүй. Учир нь Нэг хэсэг нөхөд бидний бүх мөнгийг баялгийг аваад идээд уугаад нөөцөлчихөөд тавалзаад байна. Эд эх оронд минь үнэхээр хайртай Үр хүүхдээ энэ нутаг оронд амьдруулна энд ясаа тавина гэж бодож байга бол саналаараа авсанаа буцааж өгүүлэх боломж олгоё. Офшороос мөнгөө эх орон луугаа тат. Гадна байршуулсан мөнгө хөрөнгөө эх орондоо буцааж өг. Энд байгаа хөрөнгө мөнгөө 50 буцааж өг. 1990 оноос хойш төрийн албанд орж дарга хийсэн болон УИХ ЗГ-т ажиллаж байсан ер нь хууль бусаар хөрөнгөжсөн бүх хүмүүс энэ санаачлагыг гаргаж ЭХ ОРНОО аврах хэрэгтэй. Тэхгүй бол нэг хэсэг нөхдийн баяжаад хулгайлсан юмыг бид тэнцүү төлөх гээд байна. Энэ бол шударга бус.
2016-08-25
Zochin:
Yag zuv . Gehdee baliar hubalznuudaas munguu abaad ireech gej guigaad baigaad uneheer gaihaj bna . Manai ATG haana bainaa . Ene baiguullaga ajlaa sain hiigeechee gej helmeer bna. Offshir dans bol GEMT HEREG munuua mun
2016-08-25
Апу Батхүү гм хүн төрлөхтний шившиг гэмээр новшну:
таг, тэд олимпод оролцогсдоо дэмжиж байна уу, тэд ганцхан , ердөө ганцхан ч болов эмнэлэг, сургууль, баривуу.Тэдний гэр бүлийнхний ганцхан удаагийн зугаацах мөнгө шүү дээ. ийм юмнууд хорвоогийн тоос хөдөлгөөд явах юмдаа.Бүх юмны цаана таг дуугай.Тэд эмнэлэг сургууль барилаа гэж сонсогдовуу, Тэдэнд энэ юу ч биш. 90 жил бүхэл бүтэн нэг улс орны бүтээсэн үйлдвэр, түүнд байгаа архи пиво ундааны бүх технологийг ямар ч үнэгүй авч эх орноосоо илүү баяжсан мөртлөө.Ийм хүмүүсийг ингээд явуулаад байх юм, арчаагүй засаг
2016-08-25
Зочин:
Тэтгэвэрийн нас болсон нөхдүүдийг тэтгэвэрт нь хууль ёсны тэтгэмжийг нь өгөөд, тэтгэвэрийг нь тогтоогоод гарга л даа. Хууль бүү зөрчөөрэй. Хүн хэлмэгдүүлж болохгүй шүү. Тэд бидний төлөө хийдэгээ хийсэн улс шүү. Эрхбиш төр мэдэх байлгүй дээ.
2016-08-25
Балт:
МОНГОЛЫН ХУЛГАЙЧУУД ТЭГЖ ЧАДЛАА ЮҮ .БҮГДИИГ БАРЬЖ ХОРИН ГЯНДЛААД ӨГ .Тэгж байж салгаж авна .хулгайлж луйвардсан мөнгөө бүгд үл хөдлөх хөрөнгө хувьцаа болгосон бгаа .түүнииг нь хураах үнэгүйдүүлэх дампууруулах янаг бодлого барь
2016-08-25
Зочин:
Батүүлийн оффшор дах данс 60 сая доллар буюу 130 тэрбум төгрөг байна гээ биз дээ. 260 цэцэрлэгийн мөнгө байна. арай их биш үү?
2016-08-25
Bsukh:
Оффшороос мөнгөө татах тэнэг эх орончидтой гэж. боддог хоорхон гар вэ Тэр дор нь эхнэр хүүхдиинхээ ээмэг. бөгжийг цуглуулцгаая гэвэл ард түмэн харин хармайгаа тэмтрээд болов бүгдийгээ гаргана Гэхдээ монгол түүндээ хүртэл доошоо орчихоогүй бна Өр хэрэглээ хоёр нь10хан тэр бум доллар байхад яадгаа алдаж бажигдаад бгаа ийм л наманцартай улс бна шүүдээ бид МАН ичиж үхвэл таарна,Эрдэнэбат эз болохоос улс торч болоогүй нь харагдаж заЧойжилсүрэн ч бүүр таг цаашаа,Иргэдийнхээ хармаа руу гараа дүрэхээс өөр юм сэтгэж чадахгүй энэ хэд цаашаа хаа хүрэх бэ биднийг хямралаас гаргах уу Сэтэг нохдоо сэтэг монголын тогоон дотор биш гарч олон улсын хэмжээнд тоглолт хий ядахдаа грек яалаа олон улсын хэмжээнд яаж мөнгө олохоо бод
2016-08-25
Mongoliin gunig:
End tend ylanguya shinjleh uhaanii hureelenguud, academia d tetgevert garsan mortloo davhar tsalin abch hiih ajilgui suugchid zondoo baina. Ali negiig ni songoj davhar zugeer mongo idegchded anhaarlaa handuulaachee. Tetgevert garsan humuusee zailuulj zardalaa himneecheee.
2016-08-25
Зочин:
MAN CHINI KHAMGIIN OLON OFFSHORCHIDTEI BIZ DEE , ODOO L JINKHENE YARIDAGAARAA EKH ORONCHID YUM UU? UGUY YUM UU? GEDEG NI KHARAGDANA DAA. CHADAKHGUY L DEE . LALARUUD
2016-08-25