09.00 цагт: ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр хийж байгаа шалгалт Дүнжингаравын талбайд үргэлжилнэ. Утас: 89152122
10.00 цагт: "Халуун сэтгэл in Japan " ТББ-ын санаачлагаар хэрэгжиж буй "МиГэн" буюу эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлах төслийн хүрээнд MK-02GX маркын судас тодруулагч аппарат хандивлах хэвлэлийн бага хурал ШУТИС-д болно.
11.00 цагт: “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар MNмэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Хичээлийн шинэ жил" эхлэх гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт Сүхбаатарын талбайд болно.
13.30 цагт: Нутгийн шийдэл сангийн Олон улсын андуудын тэтгэлэгийн хүрээнд “Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн талаархи мэдээллийг олон нийтэд түгээцгээе” сэдвийн дор “Ирээдүй-Гандан” багийн залуус Гандангийн 16-р хорооны айл өрхүүдэд эко жорлонгийн давуу талыг танилцуулах мөн хэрхэн өөрсдөө барих талаархи сургалтыг зохион байгуулна. Утас: 99982402, 99960460
14.00 цагт: Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулна. Байршил: СХД-ийн 17-р хороо /32-р байрны хойд талд/. Утас : 99196489
17.00 цагт: Жил бүр зохиогддог Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Арт галерейд нээлтээ хийнэ.
Уншиж байна |