Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2016-08-27

2016 оны наймдугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, говь талын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин