Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ

09.00 цагт: Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ХХЕГ-т болно. Утас: 89033011
10.30 цагт: Өнөөдөр тохиож байгаа НҮБ-ээс Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг тохиолдуулан цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, 1 минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана. Арга хэмжээ Дашчойлон хийдэд болно. Утас: 345408, 88000675
11.00 цагт: БЗД-ийн Ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгууллаа. Ардчилсан намын үйл ажиллаагаа болон цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Yндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал ШЕЗ-ийн байранд болно.
11.30 цагт: Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт 2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ