Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томиллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагаан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр өөрийн төрийн болон улс төрийн ажлын туршлагаа Ардчилсан намын шинэчлэлийн төлөө зориулна гэсэн юм.
Түүний албан тушаалыг УИХ-ын гишүүн асан Цэвэлмаагийн Баярсайхан хүлээн авч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахаар боллоо.
НАМТАР
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1986 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
- 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
- Эдийн засгийн ухааны магистр, Докторант
Ажилласан байдал:
- 1986 - 1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
- 1989 - 1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
- 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
- 1990 - 1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга
- 1992 - 1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
- 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 1996 - 1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
- 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2001 - 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
- 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
Шагнал:
- 1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
- 1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
- 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
- 2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан
- 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
- 2006 онд Алтангадас одон
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл:
- Орос
СЭТГЭГДЭЛ БИЧИХ