Овьёосны маскаар арьс цайруулцгаая
Америкийн “www.wikihow.com” сайт овьёосны гурил болон зөгийн балны маскаар арьсаа цайруулах аргаас нийтэлжээ.
Алхам №1

Гурван халбага овьёосны гурилыг саванд хий.
Алхам №2

Уг гурил дээр нэг халбага халуун ус хийгээд сайтар хутга.
Алхам №3

Зуурмагаа таван минут амраах хэрэгтэй.
Алхам №4

Амарсан зуурмаг дээрээ хоёр халбага зөгийн бал нэмээд, сайтар хутга.
Алхам №5

Овьёос болон зөгийн балын зуурмаг дээрээ 10 грамм бүлээн ус хий.
Алхам №6

Маск тавихийн өмнө үсээ дээш боо.
Алхам №7

Дараа нь бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй.
Алхам №8

Цэвэрхэн нүүрэн дээрээ маскаа жигд түрх.
Алхам №9

15 минутын дараа нүүрээ угаа.
Алхам №10

Төгсгөлд нь тэжээлийн тос түрхээд, арьсаа амраах хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ