АНУ-ын Худалдааны танхимынхан Ц.Мөнх-Оргилтой уулзана

Өнөөдөр 08:30 цагаас “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзалт зохион байгуулна. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно.
Уулзалтанд “АмЧам”-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд уулзалтын үеэр Монгол Улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ