Өнөөдөр болох үйл явдал

img

09:30 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой уулзалт зохион байгуулна. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно. Уулзалтанд “АмЧам”-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцоно.
 
11:00 цагт Улаанбаатар Төмөр Замын "Баганат" танхимд АСЕМ-ын гишүүн 51 орны төлөөлөл болсон 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутнуудын уулзалт хүлээн авалт болно.  Тэд “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд БНХАУ, ОХУ, Монгол Улсын нутгаар аялж байгаа бөгөөд ийнхүү Улаанбаатар хотноо чуулж байгаа аж.
 
11:00 цагт НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал эхэлнэ. 
 
12.00 цагт МҮЭ-ийн холбооны байранд ГОК-ын ҮЭ-ийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
14.00 цагт Рамада зочид буудлын 4 давхарт Dimond хурлын танхимд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг 8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ