Цас орохыг анхааруулж байна

img

 

Малчид, Тариаланчид, Хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

 

2016 оны есдүгээр сарын 1-5-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно.

 

Салхи 1,2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж  Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ