Бага насны хүүхдийг уйлуулахгүй байх арга
Бага насны хүүхдийг уйлуулахгүй байх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Бага насны хүүхдүүдийн уйлдаг гол шалтгааны нэг бол өлсөх. Хүүхэд өлсөхөөрөө уйлж, тухгүй байдаг юм. Тиймээс та хүүхдээ ойр ойрхон хооллох хэрэгтэй.
Алхам №2

Сайн унтаж амрах. Нойр муутай хүүхдүүд их ааштай байдаг. Энэ нь хүүхдэд сөргөөр нөлөөлж, тайван байдалд нь саад болно. Тиймээс та хүүхдээ тогтмол цагт унтуулж хэвшээрэй.
Алхам №3

Та хүүхдийнхээ живхийг байнга сольж, хуурай байлгах хэрэгтэй.
Алхам №4

Хүүхдээ тэвэрч, бүүвэйлэх хэрэгтэй.
Алхам №5

Хэрвээ таны хүүхэд хоолондоо дургүй мөн унтаж чадахгүй бол халуурсан эсэхийг нь шалгаарай.
Алхам №6

Мөн хүүхдийнхээ биед тохирсон тухтай хувцас өмсүүлэх хэрэгтэй.
Алхам №7

Хүүхэдтэйгээ тоглох цаг гарга.
Алхам №8

Олон хүчин зүйлийн улмаас хүүхэд уйлдаг. Тиймээс та хүүхдээ сайн ажиглаж сурах хэрэгтэй.
Алхам №9

Хүүхдээ тайвшруулах, амраах энгийн арга бол усанд оруулах юм.
Алхам №10

Мөн унтах үед нь намуухан хөгжим тавь.
Алхам №11

Иллэг хийх.
Алхам №12

Хүүхэдтэйгээ салхинд гарах. Цэвэр агаар таны хүүхдийг тайвшруулах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ