Ерөнхийлөгчийн цалингаас хэдэн төгрөг танах вэ

img

 

Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танах аргыг сонгосон. Ингэхдээ улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулах саналыг гаргаад буй юм. Тухайлбал улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг  30 хувиар, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулахаар ярьж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар зэрэг нийт 256 албан тушаалтны цалинг бууруулахад 557.9 сая төгрөгийн зардал буурна гэсэн тооцоог гаргаад байна.

 

 

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь 

 

5-10 сая төгрөг бол 30 хувь

 

10-30 сая төгрөг бол 50 хувь

 

30 сая  төгрөгнөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргаад буй юм.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баячууд цалин авна гэж юу байдаг юм.Наадуул чинь наанаа цалингаас хасуулаад их суйд болно.Цаанаа хулгайлсан монгоороо идне. Хэдэн уурхайчин золионд явах гэж байна.
2016-09-01
ОК:
Зөв, Бас хэрэггүй орон тоо албан тушаалыг татан буулгах хэрэгтэй. Ер нь өнөөгийн жинхэнэ төрийн албыг одоогийн байгаагийн 50 хувьтай тэнцэх орон тоогоор явуулах хэрэгтэй шүү
2016-08-31