Н.Учрал “Айр Бусан” компанийн төлөөлөлтэй уулзлаа

img

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал өнөөдөр /2016.08.31/ БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

 

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Улаанбаатар, Бусан хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнд баяр хүргээд тус байгууллагын олон улсын түвшинд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг ажлуудын нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байдагт талархалтай байгаагаа илэрхийлэв.

 

 

Тэрээр “Манай улсын хэмжээнд зүрх судас, хавдар, элэгний өвчлөл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Мөн нялхасын эндэгдэл нэмэгдэх хандлагатай байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй байдгийн зэрэгцээ иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэхгүй цаг алддаг байдал нь гол шалтгаан болж байна. Би Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллана. БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн холбоодтой хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна” гээд энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

 

“Айр Бусан” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жан Ху ирэх 10 дугаар сард БНСУ-ын Бусан хотын аялал жуулчлалын болон эрүүл мэндийн байгууллагын холбооны төлөөлөгчид Монгол Улсад ирж, уулзалт хийхээр төлөвлөснийг дуулгав. Мөн тэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх, Монгол Улсад оношлогдохгүй байгаа өвчтөнүүдийг БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдэд зуучлах, чадварлаг эмч мэргэжилтнүүдийн урьж, үзлэг оношилгоо хийлгэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гангаа:
зам тээвэр хариуцсан хүн нь шартаад хордлогонд орцон байсийн гэж байнлээ тэгээд нийгмийн бодлого хариуцсан энэ хүн үүргийнхээ дагуу очоод шарыг нь тайлаад орхитол давраад чи очоод цаад солонгостойгоо уулзсан болоод явуулчихь тэгээд ирэхдээ өвгөндөө ганц 33 аваад ороод ирь гаднаас цоожилчих мань чинь хэсэг унтлаа гэсийн гэнлээ ха ха ха
2016-09-01
зочин:
цаадуул нь энэ баян жаалыг тоож ярих уу.солонгосууд хүнийг нас намбаар амьдрал туршлагаар нь ангилдаг хүмүүс дээ
2016-09-01
Зочин:
yum hiij bgaa zaluug ta nar doosh hiihee boli songin hairhanchuud songson shvv ene zaluug
2016-09-01
Z:
Eeeee zailuul. Nisehiin huntei eruul mend yriaad bn uu daa. Hoorhii doo.
2016-09-01
Z:
Eeeee zailuul. Nisehiin huntei eruul mend yriaad bn uu daa. Hoorhii doo.
2016-09-01
Иргэн:
Арай л жул уулзалт байнадаа. Юу хийх нь вэ? Тэгж доошоо ороод!
2016-08-31
Зочин:
Эйр байлгvй дээ. Англи хэлэнд а-г эй гэж уншдаг биз дээ
2016-08-31
Бор халзан төлөгүүд гоё оо гоё:
Нисэхийн компаний төлөөлөлтэй эрүүл мэндийн юм яриад өнөөх нь дотроо нуг нуг инээж суусан байхдаа хөөрхийг
2016-08-31
Зочин:
Uix-iin temon
2016-08-31
man:
mungu gadagsh ursana daa
2016-08-31
Зочин:
showman uu daa
2016-08-31