Б.Есүй ерөнхийлөгчийн хичээлд оролцов

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд ОУХМ Б.Есүй оролцсон. Тэрбээр өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016-2017-ны хичээлийн жилд зориулсан “Монголын нэр ертөнцийн чихнээ” теле хичээлд оролцов.
Б.Есүй өдгөө 16 настай бөгөөд Эрдэнэт хотын Орос 10 жилийн сургуулийн төгсөх ангийн сурагч юм. Тэрбээр Риогийн олимпод 28.40 секундын амжилтаар өөрийн гараандаа хоёрдугаар байрт орж, монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний амжилтыг үнэлэн, баяр хүргэлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ