Засгийн газар оюутнуудыг боловсролын зээлд хамруулна

img

 

Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.   

 

Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулж, гурван жилийн дараа гэхэд 150 орчим мянган оюутан хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь өрхийн орлогыг дэмжсэн, боловсролд зориулсан оновчтой хөрөнгө оруулалт болно” гэж онцлов.  

 

“Оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын тулд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олгогчдыг татварын бодлогоор дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдыг ажлын таатай нөхцөлөөр хангах,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх олон зорилтыг  үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Салбарын яам ч их, дээд сургуулийг зөвхөн сургаж, суралцдаг бус, судалгаа, эрдэм шинжилгээний талбар болгохыг зорьж байгаа” гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.  

 

2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д 4500 оюутан  элсэн оржээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
zuv zuv, zeelee avch suraad tugssun hoinoo ajlaa hiigeed zeelee tuldug Olon ulsin jishig bna. Huuhduud iluu hariutslagatai surdag yum bilee, manai huuhed gehed l jild 15000 shauu zeel avch surdag, suraad tugsunguut ehnii jil ni tulburuu nehehgui, 2 dahi jilees ni tulj ehelj boldog yum bilee.
2016-09-01
Zochin:
Oyuntnii tetgelegiig ny zogsoogood yu idej yaj amdar gej baigaa yum bol, urgui zardag negen baivch tuugeeree eej aavdaa daramt bolohguigeer eertee heregledeg, surgaltin ttelbertee nemerledeg olon zaluus baisan. Odoo tegeed ulaan mungegui humuust zeel olgono gedgiig yu gej oilgoh be,ugaas oyutnuudiig eregteichuud ny deerem hiih, ohiduudiig biye uneleh alham ruu tulhej baina gej haraj baina
2016-09-01
Зочин:
Shaaj baigaan
2016-09-01
Зочин:
Залуу эрч хүчтэй сайдад амжилт хүсье
2016-09-01
Зочин:
Хичээлд суудаггүй ширээ сандал хувийн эрх ашиг хөөсөөр байгаад төгссөн хүн улс орныг авч явна гэж бодхоор хэцүү юм гээд л багш нар нь халаглах юм байна лээ
2016-09-01